Дэлхий дахинд
Хойд Солонгос дахин 3 пуужин харвалаа
Хойд Солонгос өнөөдөр үл мэдэгдэх пуужингууд харвасан болохыг АНУ, Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдээлэв.
БНСУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн сэтгүүлчдэд хэлснээр “Өнөө өглөө Хойд Солонгосын Хамгён мужийн Сондок хэсгээс Зүүн тэнгис рүү чиглэсэн 3 үл таних пуужин харвасан байсан”, Одоогийн байдлаар манай цэргийнхэн нэмэлтээр хөөргөх хөдөлгөөнийг хянаж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна” гэжээ.
Харин АНУ-ын армийн нэгэн ажилтан CNN-д өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгосыг үл мэдэгдэх 4 пуужин харвасан гэсэн бөгөөд энэ бол гэнэтийн зүйл биш. Бид пуужин харвах гэж байгааг мэдсэн, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, Өмнөд Солонгос болон Японы холбоотнуудтайгаа нягт нямбай зөвлөлдөж байна” гэсэн юм.
Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг талууд хараахан өгөөгүй ба хөөргөлтийн шалтгаан болон пуужингийн загварыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.