Дэлхий дахинд
Том Хэнкс, Рита Уильсон нар Covid-19-ийн халдвар авчээ
Жүжигчин Том Хэнкс болон Рита Уильсон нар Австралид Уарнер Бросын найруулагч Баз Лурманны нэр өгч амжаагүй байгаа домогт дуучин Элвис Преслигийн тухай киноны ажилтай явж байхдаа Covid-19 вирусийн шинжилгээ өгч, хариу нь эерэг гарчээ. Кинонд Том Хэнкс Элвис Преслигийн менежер Колонел Том Паркерийн дүрд тоглож байгаа аж.
Уарнерсийн зүгээс өөр нэгэн мэдэгдэл хийсэн нь тэдний нэг ажилтан халдвар авсан бөгөөд студийн аюулгүй байдлын төлөө Австралийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа аж.
Харин Хэнкс өөрөө мэдэгдэхдээ:
᠌”Рита бид хоёр Австралид ирээд байна. Бид ханиадтай юм шиг ядрах, биеийн зарим хэсэгт өвдөх шинж тэмдэг илэрч байна. Ритагийн хувьд хааяа их даарах болон хөнгөн халуурах шинж тэмдэг илэрч байна. Бид аюулгүй байдлаа хангаж, шаардлагын дагуу Covid-19 вирусийн шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу халдвартай гэж гарсан. Эрүүл мэндийн заавар зөвлөмжүүдийг дагаж ажиллаж байна. Мөн шаардлагатай хугацаанд дахин шинжилгээ өгч, хянагдаж, тусгаарлагдах болно. Өөрсдийн мэдээллээ та бүхэндээ байнга дуулгах болно. Та бүхэн биеэ сайн бодоорой.
–Том Ханкс” гэжээ.
Эх сурвалж: deadline.com