Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Олимпийг хойшлуулах уу?

Нийтэлсэн

-

“Токио-2020” олимпийг зохион байгуулах хороо одоог хүртэл бодит байдлыг зөвшөөрөхөөс татгалзсаар байна. Гэвч коронавирус газар авч тархсаар байгаа бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог олимпийг зохион байгуулах хугацааг хойшлуулах боломжгүй гэж санагдаж байсан арга хэмжээг авах нь зайлшгүй боллоо гэж  үзсэн байна. Учир нь энэ халдварт өвчин спортын ертөнцөд тархаж байгаа болохоор ерөнхийлөгч Доналд Трамп олимпийг хойшлуулах боломж байгаа талаар санал тавьсны дараа Токиогийн олимпийг албан ёсоор хойшлуулахаар төлөвлөөд байгаа аж. Харин Олон улсын олимпийн хороо, Японы Засгийн газар  одоогоор цуцлах эсвэл хугацааг нь хойшлуулах талаар хэлэлцэж байгаа спортын арга хэмжээний зардлыг ДЭМБ-аас шаардаж байгаа аж. Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Хосе Антонио Самаранч “Хэдийгээр том тэмцээн байж чадахгүй ч бид хийнэ” гэв. Тэрээр “Үүнийг зохион байгуулах ганц боломж нь удирдлагууд бидэнд энэ нь найдвартай биш гэж хэлээгүй явдал юм” гэжээ.

Японы олимпийг зохион байгуулах хороо одоо энэ тэмцээнийг 2022 онд хийхээр хойшлуулах талаар судалж байна. Гэхдээ одоогоор албан ёсоор болон онолын хувьд олимпийн нээлтийг долдугаар сарын 24-нд хийхээр урьдчилан төлөвлөөд байгаа аж. Олимпийг зохион байгуулах хорооны гишүүн Харуюки Такахаши “Хамгийн бодитой нь цуцлахын оронд энэ арга хэмжээг 1-2 жилээр хойшлуулна хэмээн онцолжээ. Түүнээс гадна эцсийн шийдвэрийг гаргах хугацаа дуусч байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр “Хоёр жилийн дотор олимпийг зун хийх илүү боломжтой. Учир нь бусад оронд болох олон улсын тэмцээний дундуур зохион байгуулах боломж байна” гэв.

Харин олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах ДЭМБ-ын зөвлөмжийг дагана гэдгээ дахин мэдэгджээ. Гэхдээ энэ байгууллагын эрх баригчид дэлхийг хамарсан цар тахал гэж зарласан учраас зун зохиох Токиогийн олимп, олимпийн арга хэмжээ нь энэ үеэр жинхэнэ бодит аюул учруулна. Мөн коронавирус хурдацтай тархаж байгаа, бүх орон өртөж хилээ хаасан энэ үед ийм байдал үүсэх нь тийм ч хол биш гэв. Тэрээр Германы “ARD” телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид уян хатан хөдлөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.  Тамирчдын бэлтгэл, олон төрөлд өрсөлдөх ёстой байсан олимпийн өмнөх тэмцээний хуваарь цуцлагдаад байгаа аж. Түүнээс гадна энэ байгууллагын  гишүүн асан Дик Поунд олимпийг хойшлуулах эхний боломж өнгөрсөн хоёрдугаар сард байсан. Гэвч олон хүн олимпийг хийх ёстой гэж эсэргүүцсэн. Энэ өвчний улмаас учрах эрсдэл нэмэгдвэл цуцална гэж байсан. Одоо тэд энэ асуудлаар санаагаа нэгтгэж эхэлж байна гэв. Мөн олимпийг зохион байгуулах хорооны нэг гишүүн Харуюки Такахаши “Валл стрийт” сонинд өгсөн мэдэгдэлдээ спортын том тэмцээний хугацааг хойшлуулах боломжтой болохыг хүлээн зөвшөөрчээ.

Олимпийн бамбарыг асаажээ

Дэлхийн олон орныг хамраад байгаа коронавирусын улмаас “Токио-2020”-ын бамбарыг эртний Грекийн олимпийн хотод хаалттай ёслолын ажиллагааны үеэр асаасан байна. Бамбарыг асаахад томруулдаг шилээр хийсэн нарны цацрагийг цуглуулдаг параболик толийг ашиглажээ. Грек даяар бамбарыг аялуулах ёслолын арга хэмжээнд сэтгүүлчдээс гадна албан ёсоор уригдсан 70 зочноос өөр хүн оролцоогүй аж. Энэ сарын 19-нийг хүртэл бамбарыг дамжуулах буухиа гүйлтэд олимпийн түүхэнд анх удаа 2016 оны олимпийн аварга гар бууны төрөлд 25 метрийн тэмцээнд түрүүлсэн Анна Коракаки оролцоно. Түүнд энэ буухиаг эхлүүлэх нэр хүндтэй үүрэг оногджээ. Тэрээр орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг  үндэслэгч Пьер де Кубертины хөшөөний тэнд Японы тамирчинд бамбарыг шилжүүлж өгөхөөр төлөвлөжээ. Гэвч бамбарыг дамжуулах буухиа гүйлт өнгөрсөн баасан гаригт Грект саатсан байна. Учир нь коронавирус тархаад байгаа энэ үеэр хүмүүст халдвар тараах эрсдэлтэйгээс гадна оролцсон хүний тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж Грекийн олон улсын олимпийн хороо мэдээлжээ. Түүнээс гадна бамбарыг “Токио 2020” олимпийн хорооны төлөөлөгч нарт энэ сарын 19-нд Атенас хотын Панатинайко цэнгэлдэх хүрээлэнд олон нийтийн оролцоогүйгээр гардуулж өгөхөөр төлөвлөжээ. Харин Грекийн археологийн 15 чухал дурсгалт газар, 31 хотыг дамжиж 3200 км замыг туулах ёстой байсан олимпийн бамбарыг гардуулах арга хэмжээнд 100 хүн урилгаар оролцох аж.

Аварга шалгаруулах тэмцээнийг хаалттай хийнэ

Уругвай улсын ерөнхийлөгч Луйс Лакалле Поу эх оронд нь олон хүний аминд хүрсэн коронавирусаар өвчилсөн тохиолдол гараагүй ч дөрөв дэх удаагийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг цэнгэлдэх хүрээлэнд хаалттай хийхээр шийдвэрлэсэн байна. Энэ улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Игнасио Алонсо “Бид ерөнхийлөгч Луйс Лакалле Поу, Үндэсний спортын сайд Себастьян Бауза нарт Уругвайн аварга шалгаруулах дараагийн тэмцээнийг хаалттай хийхээр тохиролцсоноо мэдэгдсэн” гэж твиттертээ онцолжээ. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоо “Копа либертадорс” тэмцээний хугацааг энэ долоо хоногт, Катарт болох дэлхий аваргын хасагдах шатны тоглолтыг 2022 оны гуравдугаар сар хүртэл хойшлуулахаар Уругвайн хөлбөмбөгийн холбоо шийдвэрээ гаргажээ. Мөн Аргентин, Чили лигийн тэмцээнээ хаалттай хийхээр болсон байна.

Тамирчид, шүүгчдийг гар барихыг хориглолоо

Европын хөлбөмбөгийн холбоо тоглогч, шүүгч нарыг гар барихыг хоригложээ. Дахин мэдэгдэл гаргах хүртэл холбооны дүрэмд зааснаар гар барих ёсгүй гэж мэдэгдсэн байна. Мөн энэ хориг Европын холбооны бүх тоглолтын үеэр хэрэгжинэ. Түүнээс Хойд туйлаас бусад тивд тархаад байгаа  энэ үед коронавирусын тархалтыг бууруулахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөнд хамруулна гэв.

Формула уралдааныг цуцалжээ

Австралийн их шан 2020-ын “Формула-1” уралдаан коронавирусын улмаас цуцалсан гэж Их Британийн “ВВС” телевизийн сэтгүүлч Эндрю Бенсон мэдээлсэн байна. Тэрээр “Энэ уралдааны хоёр чухал эх сурвалж “ВВС спорт” сувагт Формула-1 уралдааныг цуцалсан” гэж твиттертээ жиргэжээ. Гэхдээ олон улсын автомашины холбооноос энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм байна. Энэ оны анхны дэлхийн автомашины уралдааныг Австрали улсын Мельбурн хотод энэ сарын 13-15-нд хийхээр төлөвлөж байжээ. Их Британийн уралдааны Мк ларен баг энэ сарын 12-нд багийнх нь нэг гишүүн коронавирус туссан байж болзошгүй учраас Австралид болох тэмцээнд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Харин энэ сарын 11-нд ДЭМБ-аас БНХАУ-ын хотод эхэлж тархсан энэ өвчнийг дэлхийн хэмжээний цар тахал гэж нэрлэжээ. Олон улсын хэмжээнд 151 оронд 156 мянган хүн халдвар аваад байгаа бөгөөд 5835 хүн нас бараад байгаагийн ихэнх нь БНХАУ-д аж. Энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо 75 мянга хол даваад байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим