Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч МЭДЭГДЭЛ гаргав

Нийтэлсэн

-

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг хүргэе.

МЭДЭГДЭЛ

Эдийн засаг, зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг бодитоор тайлбарлах үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Эдийн засаг 2018 оны эхний гурван улирлын байдлаар 6.4 хувийн өсөлттэй байна. Энэхүү өсөлтөд экспортын үнэ таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулагчдын эдийн засгийн тогтвортой байдлыг зорьсон бодлогын арга хэмжээнүүд чухал нөлөөтэй байлаа.

Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээг нэгтгэн дурьдвал: Нэгдүгээрт, төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцож, төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхдөг байсан үйл ажиллагааг зогсоосон нь олон улсын санхүүгийн байгууллагууд болон  хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. Мөнгөний бодлого нь үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж эхэлсэн нь улсын зээлжих зэрэглэл сайжирч, хөрөнгө оруулалт сэргэхэд гол түлхэц болов. Хоёрдугаарт, Төв банкны тухай хуулийн шинэчилэлээр төсвийн шинжтэй арга хэмжээ, төсвийн ужгирсан алдагдлыг Төв банкнаас он дамжин санхүүжүүлэхгүй байх, Мөнгөний бодлогын болон хяналт шалгалтын бодлогын аливаа шийдвэрийг харилцан зөвлөлдөж, хамтын зарчимд тулгуурлан гаргадаг тогтолцоог бүрдүүлсэн нь Монголбанк нь дэлхийн жишигт нийцсэн Төв банк болох үйл явцыг шат ахиулсан алхам болсон юм. Банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай зэрэг санхүүгийн системийн тулгуур хуулиудыг шинэчилж, олон улсын сайн туршлага, зарчмуудыг суулгаж өгсөн нь санхүүгийн систем эрүүлжиж, бэхжих үндэс болов. Гуравдугаарт, инфляцийн зорилтыг алдагдуулалгүйгээр Мөнгөний бодлогын хүүг 2016 оны 8 дугаар сараас хойш 5 нэгж хувиар аажмаар бууруулан 10 хувьд хүргэсэн нь сүүлийн 8 жилийн хамгийн доод түвшин байлаа. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих зарчмыг баримтлалаа. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван байгууллага (Moody’s, S&P, Fitch) бүгд Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2018 онд дээшлүүлсэн нь бодлого зөв байсан гэдэгт гадаад талаас өгсөн үнэлгээ юм.  Инфляцийн түвшин энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.8 хувь байгаа бөгөөд цаашид цаг агаар, бензиний үнэ зэрэг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон улирлын онцлогтой холбоотойгоор түр хугацаанд зорилтоос давж хэлбэлзэх боловч 8 хувийн орчимд тогтвортой хадгалагдаж, Төв банкны үндсэн зорилт үргэлжлэн хангагдахаар хүлээгдэж байна.

Бодлогын хүү болон макро зохистой бодлогын арга хэрэгслийг хослуулан эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бодлого нь санхүүгийн салбарын системийн эрсдэлийг бууруулах, зээлийн хэмжээг зохистой түвшнээс хэтрүүлэлгүйгээр зээлийн хүүг бууруулах замаар хэрэгжиж байна. 2015 оны сүүлийн хагасаас эхлэн сар тутам дунджаар 4-5 хувиар агшиж байсан зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 2017 оноос тогтвортой сэргэж аравдугаар сарын байдлаар 20 орчим хувьтай байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн гол эх үүсвэр болж байна. Гаднаас орж ирсэн валютын урсгалыг гадаад валютын нөөцийн хуримтлал руу хөрвүүлж, банкуудын зээлийн эх үүсвэрийг гадаад валютаар бус төгрөгөөр бүрдүүлж, банкуудын эх үүсвэр Монголбанк, Засгийн газрын хараат байдлаас ангижирч, иргэд, ААН-ийн харилцах, хадгаламжаар бүрдэх болсон нь банкууд зээл гаргах таатай боломжийг олгож, зээлийн тасалдал арилж, санхүүгийн зуучлал хэвийн явагдах нөхцөл болсон юм. Бодлогын хүүг инфляцийн хэтийн төлөв, зорилттой нийцтэйгээр бууруулсан, банкны эх үүсвэрийг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү шилжүүлэх макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь банкуудын зээлийн зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүү буурахад нөлөөлж байна.

2017 оны 3 дугаар улирлаас эхлэн шинээр олгож буй зээлийн хүү үргэлжлэн буурч, 17.6 хувьд хүрсэн нь 2011 оноос хойш санхүүгийн зах зээл дээр ажиглагдаагүй эерэг үр дүн болоод байна. Энэ оны 10 дугаар сард банкны салбараас ААН-д шинээр олгосон төгрөгийн зээлийн 74 хувь нь 12-17 хувийн хүүтэй, иргэдэд олгосон зээлийн 65 орчим хувь нь 12-18 хувийн хүүтэй байна. 2015 оноос хумигдаж байсан бизнесийн зээлийн өсөлт 2018 оны 5 дугаар сараас эхлэн сэргэж, 9 дүгээр сарын байдлаар жилийн өмнөх түвшнээс 13.8 хувиар өсөөд байна. Төв банкны шинэ хуулийн дагуу УИХ-аас томилогдож байгуулагдсан Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгжээр нэмэгдүүлэх шийдвэрийг 100 хувь санал нэгдэж гаргасан. Энэ нь эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд дотоод болон гадаад талаас учирч буй, цаашид учирч болзошгүй байгаа эрсдэлийг харгалзан үзэж өнөөдрийн өсөлтийг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр тогтворжуулж, дунд хугацаанд хадгалж хамгаалах зорилготой шийдвэр юм. Эдийн засгийн 6.4 хувийн өсөлтийг бүрдүүлэхэд нийт дотоод эрэлт 14.6 хувиар өсч байгаа нь дунд хугацааны тогтвортой байдлыг эрхэмлэж байгаа бодлого боловсруулагчдын хувьд хэд хэдэн асуултыг бий болгож байна. Дотоод эрэлтийн энэ өсөлт цаашид тогтвортой байж чадах уу?, Дотоод эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтыг даах уу?, Гадаад орчинд үүсээд буй эрсдэлүүд энэхүү дотоод тэлэлтийг цааш үргэлжлүүлэх бололцоог бидэнд олгох уу? эсвэл 2013-2016 оны хүндрэлийг дахин давтах уу? гэсэн шийдлээ хүлээсэн олон асуудлууд бидний өмнө байна. Ирээдүйн тогтвортой байдлыг зорьж байгаа тул өнөөдөр хамгийн эрсдэл багатай хувилбарыг сонгох нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв үгүй бол дэлхийн эдийн засгийн төлөв, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн сэргэлт, экспортын эрэлт сайжрахыг хүлээж гадаад өр тавьсан өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй байна.

Монгол улсын гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Хэдийгээр гадаад валютын нөөц 2012 оны эцэст 4.1 тэрбум долларт хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт мэт боловч үүний 2.1 тэрбум ам.долларыг Чингис бонд, Хөгжлийн банкны бондын өрөөр бүрдүүлсэн билээ. Гэхдээ одоогийн хүрсэн түвшин нь өндөр мэт боловч эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад хүрэлцээтэй бус хэвээр байна. Тухайлбал, Монгол улс 27.9 тэрбум ам.долларт хүрсэн гадаад өрийн дарамтаа бууруулах шаардлагатай; дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал муудах эрсдэл өндөр байгаа; 2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хийгдэж эхлэхээр хүлээгдэж байгаа нөхцөлд валютын нөөцөө хэрэглэж, зарцуулах бус үүлэн чөлөөний нарыг ашиглан ургацаа хурааж, өвөлдөө бэлтгэх нь ирээдүйд тустай. Гадаад валютын улсын нөөцийн зохистой хэмжээ нь улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа мөн. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн банкны салбарын бүтцийн өөрчлөлттэй холбоотой зорилтуудыг Монголбанк хариуцан хэрэгжүүлж, 6 удаагийн үнэлгээнд амжилттай дүнтэйгээр оролцов.

Эдийн засгийн өсөлт сайн, санхүүгийн салбарын зуучлал, зээл олголт хэвийн үргэлжилж, гадаад валютын нөөц харьцангуй өндөр түвшинд хүрээд буй энэ үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн 2 сарын хугацаанд 200 орчим төгрөгөөр суларсан нь эдийн засаг уул уурхай болон гадаад орчноос ямар өндөр хамааралтай эмзэг байгааг; гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, хадгаламж эзэмшигчдийн итгэлийн дархлаа ямар сул байгааг маш тодоор харуулж байна. Манай улсын төдийгүй бусад хөгжиж буй орнуудын валютын ханшид олон улсын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж суурь дарамтыг бий болгож байна. Гэхдээ сүүлийн сар гаруй хугацаанд бий болсон төгрөгийн ханшийн савлагаа нь нэгд, нүүрсний экспорт саатсан; хоёрт, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой. Тухайлбал, БНХАУ-ын талаас манай улсаас худалдаж авах нүүрсээ арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн хязгаарласан нь валютын урсгалд сөргөөр нөлөөллөө. 2017 оны сүүлээс сайжирч байсан хэрэглэгчийн итгэлийн индекс 3 дугаар улирлаас эргэн муудах хандлага ажиглагдлаа. Иргэд, ААН-ийн итгэл суларснаар сүүлийн 2 сар гаруйн хугацаанд гадаад валютын харилцах, хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өсөөд байна. ААН нэгж байгууллагын цэврээр худалдан авсан ам.долларын хэмжээ 10 дугаар сартай харьцуулахад 11 дүгээр сар болон 12 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 240 гаруй сая ам.доллараар нэмэгдэв. Зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор Монголбанк 11 дүгээр сарын эхнээс 400 гаруй сая ам.долларыг валютын захад интервенц хэлбэрээр нийлүүлсэн боловч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш үргэлжлэн суларсан нь зах зээлд оролцогчдын хүлээлт, зан төлөв өөрчлөгдөж спекцуляци эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа. Монголбанкны зүгээс 2018 онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулахын тулд нийт 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлээд байна. Зөвхөн өнгөрсөн 7 хоногт 130 сая ам.доллар банкуудад арилжаалав. Улс төрийн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй боловч Засгийн газрын үйл ажиллагаагаа  үргэлжлэх шийдвэр гарч, Монголбанк бодлогын хүүг өсгөж, интервенцийн хэмжээг нэмэгдүүлж, нүүрсний экспорт сэргэж эхэлснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих хандлагатай байна.

Гэхдээ эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид хадгалахын тулд улс төрийн тогтвортой байдлыг хангах, тогтворгүй байдлаас үүдэн эргэлзээтэй нөхцөл байдалд ороод буй хөрөнгө оруулагчдын  эргэлзээг арилгах, улс төр, дипломат арга замаар нүүрсний экспортыг дэмжих шаардлагатай байна. Эрдэнэс таван толгой компаний IPO хийх, хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж худалдаалах бэлтгэл хангагдаж буй одоо цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх явдал өндөр байх нь туйлаас чухал байна.

Эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахын тулд төсөв, мөнгөний бодлогын төлөвийг ирээдүйг харж тодорхойлох шаардлагатай. Мөнгөний бодлого сулрах нь сайн, хатуурах нь муу гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд бодлогын төлөв өөрчлөгдөхийн үр дүнтэй байдал нь эдийн засгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд хэр хангаж чадсанаар хэмжигдэх учиртай. Ирээдүйд эрсдэл үүсч болзошгүй байгаа үед эдийн засгийн чадавхи нь дотоод эрэлт (хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн тэлэлт)-ийн өсөлтөө даахааргүй бол хурдаа сааруулах, түүнд чиглэсэн бодлогын тохируулгыг хийхээс өөр сонголтгүй. Харин ирээдүйн боyломж хангалттай бөгөөд эрсдэл харьцангуй бага үед тогтвортой байдлаа хадгалж, хэт халалт бий болгохгүйгээр эдийн засгийг тэлэх орон зайг бодлогоор дэмжих хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байдлыг хамгаалахуйц бодлогын тохируулгыг цаг тухайд нь хийж, харилцан бие биенийхээ нөлөөг тэнцвэржүүлж явах нь төсөв, мөнгөний бодлогын зохистой хослол юм. Монгол улсын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын тэлэх орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед бодлого боловсруулагчид дотоод, гадаад орчноо мэдэрч, алсын хараатай шийдвэрүүд гаргаж чадах эсэхээс Монгол Улсын цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна” гэсэн байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 цаг өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 цаг өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад20 цаг өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд1 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм1 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм1 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр1 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр1 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр2 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр2 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим