Дэлхий дахинд
Хорио цээрийн дэглэмийг зөрчиж 33.000 ам.доллараар торгуулжээ
Нэгэн Тайвань эр тус улсын эрх баригчдын гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас 33.000 ам.долларын торгуулийн өрөнд унажээ.
Түүнийг Зүүн Өмнөд Азийн орноос эргэн ирснийхэн дараа коронавирусын халдвар тээсэн байж болзошгүй хэмээн үзэж 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай гэх зөвлөмжийг албаныхан өгч явуулсан байна.
Гэтэл тэрбээр энэхүү дүрмийг зөрчиж нийслэл Тайбэй хотноо ням гарагийн орой олон нийтийн хөлийн газар болох шөнийн цэнгээний газраар явж, олон хүнтэй харилцсан аж.
Иймд түүний энэхүү зан авирыг эрх баригчид хортой үйлдэл гаргасан гэж харж сануулга өгөхийн тулд торгуулийн дээд хэмжээг оноон мөн бусдад анхааруулах зорилгоор энэхүү алхмыг хийсэн гэнэ.
Тайвань улс нь Хятадтай хил залгаа оршдог ч коронавирусын халдварын тархалтыг тогтоон барьж чадаж байсан ба 195 тохиолдол бүртгэгдэж 2 хүн амиа алджээ.