Дэлхий дахинд
АНУ-аас 1.2 сая ам.доллар хандивлав
Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээлэлд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс оролцов.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “АНУ нь Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.2 сая ам.доллар буюу 3.3 тэрбум төгрөг хандивлаж байна.
Энэ тусламжийн хүрээнд хүүхэд, жирэмсэн болон ахмад настнуудад зориулсан мэдээллийг тусгайлан боловсруулан үндэсний хэмжээнд түгээнэ… 2020 оны эхээр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн дүн гарсан. Энэ чиглэлд тодорхой ажил зохион байгуулна. Өнөөдрийн нөхцөл өрхийн орлого буурч байгаа тул нэн шаардлагатай эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг өрхүүдэд олгох чиглэлд туслахад бэлэн байна. Дээрх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүмүүстэй өнөөдөр уулзаж, ажлаа хэрхэн зохион байгуулах талаар ярилцах болно” гэж хэллээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол Улс нэгдүгээр сарын 3-аас хойш, анх мэдээ авснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусын халдварын 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, Монгол Улсад бүртгэгдсэн. АНУ-аас өгч буй энэ тусламжийг үр дүнтэй зарцуулах болно” гэсэн юм.