Дэлхий дахинд
Коронавирусээс барааны саван хамгаална
Коронавирусээс хамгаалахын гараа сайтар савандаж, дор хаяж 20 секунд угаахыг дэлхий нийтээрээ зөвлөж байгаа. Харин ямар савангаар угаах вэ? Москва24 телевизийн сувгаар дотрын эмч Людмила Лапа хэлэхдээ хүүхдийн болон барааны савангаар угаах нь хамгийн үр дүнтэй гэжээ.
Учир нь энэ хоёр төрлийн савангийн найрлагад нян, вирусийг үр дүнтэй устгах бодисууд байдаг хэмээн тэр хэлсэн байна. Гэхдээ коронавирусийн тухайд сайтар буюу дор хаяж 20 секунд угааж байж вирус устана хэмээн Людмила Лапа хэллээ. Харин гараа угаасны дараа витамин F-тэй том түрхэхийг бас зөвлөлөө. Ийм найрлагатай тос түрхсэн гарт наалдсан вирус амархан угаагддаг байна.
Харин халдвартын эмч Владислав Жемчуг нянгийн эсрэг үйлчилгээтэй, эсвэл жирийн савангийн аль аль нь үр дүнтэй гэжээ.
2020 оны гуравдугаар сарын 24-ний байдлаар Орост коронавирусийн батлагдсан 438 тохиолдол бүртгэгджээ. Нас баралтын тоо нэмэгдээгүй нэг хэвээр байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ