Дэлхий дахинд
БНСУ-д зорчих иргэд гар утсандаа “өөрийгөө карантинлах” апп татаж авах ёстой
АНУ болон Европын орноос Өмнөд Солонгос руу зорчих иргэдийг гар утсандаа “өөрийгөө карантинлах аппыг” татан авч суулгасан байх ёстой хэмээн шаардах болсныг тус улсын Гамшгаас хамгаалах төвийн албанаас мэдээллээ.
Энэхүү апп нь өдөр бүр өөрийн биеийн байдлын шинж тэмдгүүдээ шалгаж байхыг хэрэглэгчдэд сануулах мөн хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөж буйгаа албаныханд баталгаажуулахын тулд байршлаа хянуулах зэрэг үйлдлийг багтаасан юм байна.
Ингэснээр тэднийг алсаас хянах боломжтой болж байгаа ба тусгаарлагдах журмыг зөрчвөл хатуу шийтгэж нэг жил хорих, 10 сая воноор торгох, гадаад иргэдийг тэр даруй нутаг руу нь буцахыг албадан шаардах гэнэ.
Мөн Солонгос улс эдгээр орноос ирж буй иргэдэд коронавирусын шинжилгээ хийх болно гэдгийг өчигдөр зарласан юм. Эндээс үзнэ үү.