Испани улсад коронавируст тахлын улмаас эмнэлгүүдийн цогцос хадгалах байрууд ачааллаа дийлэхээ больжээ. Иймээс Засгийн газар Мадрид хот дахь мөсөн гулгуурын талбайг цогцос хадгалах байр болгон ашиглаж байна.
Температур нь үргэлж Цельсийн 0 градусаас бага байдаг энэхүү талбайн хэмжээ 1800 м/кв бөгөөд ихэвчлэн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн болдог байжээ.
Испанид өнөөдрийн байдлаар нийт 57’786 хүн халдвар авч 4365 хүн нас бараад буй ба халдвар авагсдын 12 хувь нь эрүүл мэндийн ажилтан байгаа юм.
Эх сурвалж: Independent.co.uk, thelivepress.es