Дэлхий дахинд
Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр утсаар ярьсан талаар Хятадын “CCTV”-гээр мэдээллээ.
Түүнчлэн Трамп ч энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн бөгөөд “Хятадын ерөнхийлөгч Шитэй маш үр дүнтэй яриа өрнүүллээ. Манай гарагийн ихээхэн хэсгийг сүйтгээд буй КоронаВирусын тухай илүү нарийвчлан хэлэлцээ. Хятад улс маш олон зүйлийг туулж, Вирусын талаар гүн ойлголттой болсон. Бид нягт хамтран ажиллаж байна. Маш их хүндэтгэлтэйгээр!” хэмээжээ.
Уг ярилцлагаас өмнө Трампын талаас коронавирусыг Хятадын гаргасан алдаа, хятад вирус хэмээн хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал дээрээ онцлон хэлж Хятадуудын нэр хүндийг унагаалаа гэх шүүмжлэлд өртсөн юм.
Мөн өнөөдрийн байдлаар коронавирусын нийт халдварлагчдын тоогоороо Америк тэргүүлээд байна.