Дэлхий дахинд
Австраличууд коронавирусээс сэргийлэх журмыг сайн мөрдөж байна
Өнгөрсөн долоо хоногт коронавирусын халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан Австралийн засгийн газар хоёроос дээш хүн байвал олны цугларалт гэж үзэх, хуримд 5, оршуулгын ёслолд 10-с дээш хүн оролцохыг хориглох зэрэг шинэ журам баталсан билээ.
Тэгвэл ард иргэд ч энэхүү журмыг нягштал сайн дагаж мөрдөж байгааг гэрчлэх нэгэн зураг цахим ертөнцийг шуугиулж байна. Зургийг авсан хүн хурим болж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо гүйж байхдаа тус үйл явдлыг гар утасныхаа дуранд буулгаж чаджээ.
Хосууд хуримаа хийж байхдаа яг таван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд номлогч болон 2 настай эр л зочны суудалд сууж байжээ.
Мөн амны хаалт зүүсэн хуримын зурагчин холоос тэдний зургийг дарж, өөр 2 настай эмэгтэй зайнаас харан зогсож, хажуугаар өнгөрч буй хүмүүс нь баяр хүргэн орилж байсан хэмээн энэ зургийг нийтлэхдээ тайлбар бичсэн байна. Цөөхөн хүн оролцсон цомхон хурим ч гэлээ жинэхэн агуу хайрын түүх юм гэжээ.