Дэлхий дахинд
БНСУ-ын 14 сая айл өрхөд гамшгаас хамгаалах сангаас бэлэн мөнгө олгоно
Коронавирусын халдварын тархалт үүнээс улбаалсан эдийн засгийн хямрал байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын 14 сая орчим айл өрхөд тус улсын Засгийн газрын гамшгаас хамгаалах сангаас мөнгөн тусламж үзүүлэх болжээ.
Энэ тухай өнөөдөр Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн бөгөөд орлогын доод төвшин нь 70%-д хүрдэггүй айлуудад нэг удаагийн тусламж үзүүлнэ гэсэн байна.
Сангийн сайд Хонг Нам Ки “Уг тусламжид 14 сая айл өрх хамрагдах судалгаа байна” гэсэн юм. Мөн дэмжлэгийн төвшин тухайн өрхийн хүний тооноос хамаарах бөгөөд нэг хүнтэй өрхөд 400,000 вон (327 доллар) бол дөрөв ба түүнээс дээш гишүүнтэй өрхөд 1 сая воны (817 доллар) мөнгөн дэмжлэг олгох тооцоолол гарсан гэжээ.
Солонгост халдварлагчдын нийт тоо 9,661-д хүрсэн бол үүний 158 хүн нас баржээ.