Нийгэм
Б.Зангад, Н.Жанцанноров, Ү.Маам нарын ардын цолтнууд 5 сая төгрөг хандивлалаа

Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж, 5.170.000 төгрөгийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Ардын цолтой 29 ахмад хандивын аянд нэгдсэн бөгөөд хандив гардуулах үеэрээ дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахалын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.
Хандивын аянд нэгдсэн Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд:
- Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа
- Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт бүжиг дэглээч Б.Жамьяндагва
- Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад
- Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
- Ардын жүжигчин хөгжмийн зохиолч П.Хаянхирваа
- Ардын уран зохиолч Ш.Дулмаа
- Ардын жүжигчин, найруулагч Д.Ухнаа
- Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн
- Төрийн шагналт, Ардын жүжигчин уран нугарагч Б.Норовсамбуу
- Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодол
- Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж
- Ардын жүжигчин, төгөлдөр хуурч Т.Цолмон
- Ардын жүжигчин, дуучин Ө.Баярмагнай
- Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ
- Ардын жүжигчин, дуучин Ч.Мөнхшүр
- Ардын жүжигчин, дуучин А.Долгор
- Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргал
- Ардын багш, Х.Бадамсэд
- Ардын багш Ч.Авдай
- Ардын багш Ж.Дүгэр
- Ардын багш Д.Төмөр
- Ардын багш Ц.Өнөрбаян
- Ардын багш Ш.Чоймаа
- Ардын багш М.Цэрэндорж,
- Ардын багш Г.Базар
- Ардын багш Г.Шилагарди
- Ардын багш Г.Цагаанхүү
- Ардын багш Л.Сосорбарам
- Ардын багш Ү.Маам
Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т Зүүнбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан байна.
Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ


Нийгэм
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.
2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.
Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
- Улсын дугаар авсан байх;
- 2 талдаа тольтой байх;
- Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
- Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
- Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм24 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Улс төр2 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм2 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм2 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Улс төр2 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ