Дэлхий дахинд
Бэлэн мөнгөөр худалдаа хийхээс татгалзаж байна
Ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, коронавирусийн халдварыг улам тархаахгүй байх үүднээс Оросын онлайн худалдааны том компаниуд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс татгалзаж, цахим төлбөрийн нэгдсэн журмыг мөрдөхөөр бэлдэж байна хэмээн Wildberries компанийн хэвлэлийн алба мэдээллээ.
Цахим худалдааны компаниуд журмыг хамтран боловсруулж байгаа бөгөөд захиалагчид барааг хүргэхдээ аль болох биеэр хүрэлцэхгүй, бэлэн мөнгө өгч авалцахгүй байх, захиалагч өөрөө ирж бараагаа авах үед аль болох компанийн ажилтнуудтай харьцахгүй дамжлага бий болгох зэрэг нөхцөлийг хангахыг зорьж байгаа ажээ.
Зарим компани аль хэдийнэ худалдааны заалаа хааж, бараа түгээх цонхыг ажиллуулж, төлбөрийг зөвхөн онлайнаар хийж эхэлсэн байна. Мөн зарим компани худалдааны заал руугаа нэг нэгээр нь нэвтрүүлж байгаа ажээ. Хувцас өмсч үзэх өрөөг бүх компани ажиллуулалгүй хаасан байна.
Wildberries, “Связной”, Avito, Boxberry, “Снежная Королева”, Lamoda, Ozon, “Ситилинк”, DPD, ПЭК, “М.Видео-Эльдорадо”, Aliexpress, “Спортмастер” компаниуд хамтран шинэ журмыг боловсруулж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ