Нийгэм
Монголын Эмэгтэйчүүдийн холбоо ХЭҮК-той хамтран ажиллана

Өнөөдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн болоод Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна. Энэ өдөр “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” “Хүний эрхийн Үндэсний комисс”-той хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
Энэхүү арга хэмжээнд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ийн Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, гишүүн Н.Ганбаяр, гишүүн Л.Оюунчимэг болон Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Цэнгэлсайхан нар оролцсон юм.
Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж: “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Олон улсын Хүний эрхийн энэ өдрийг дэлхийн олон оронд өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Энэхүү тохиолыг тохиолдуулан ХЭҮК цаашид Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ нь манай байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ ажил, шинэ алхмын эхлэл юм” гэв.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: “94 жилийн түүхтэй Монголын Эмэгтэйчүүдийн холбоо Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран хүний эрх зөрчигдөж буй олон асуудалд хамтран ажиллахаар болж байна. Өнөөдрийн бидний оршин буй нийгэмд алхам тутамд, ямар нэг хэмжээгээр хүний эрх зөрчигдөх тохиолдлууд цөөнгүй ажиглагддаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өвлийн хүйтэнд эмэгтэй хүн, эмнэлгийн хашаан дотор гадаа төрсөн асуудал. Энэ нь тухайн хүнд Үндсэн хуулиар олгогдсон “Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд аж төрж, амьдрах эрх”-нь зөрчигдөж байгаагийн тод илрэл юм. Энэ мэтчилэн охид, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн эрх зөрчигдсөн асуудлуудад бид дэс дараатайгаар анхаарлаа хандуулж ажиллах болно.
Мөн ХЭҮК-той хамтран ажилласнаар хүний эрхийг хамгаалах, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг нэн тэргүүнд хамгаалахад ахиц дэвшил гарна гэж үзэж байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон ч хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах зөрчлүүд буурахгүй байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хамтран ажиллаж үр дүнд хүрэх нь чухал байна” хэмээн хэлсэн юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.