Дэлхий дахинд
Коронавирустэй зэрэгцээд салалтын төвшин нэмэгдэж байна
Коронавирусын халдварын тархалт өндөр байгаад ихэнх улс орнууд хөл хорионы дэглэм тогтоон, иргэдийг гэртээ байхыг уриалах болсон. Тэгвэл үүнтэй зэрэгцээд хосуудын харилцаа муудаж салалтын төвшин ихсэх явдал ажиглагдаж байгаа талаар Хятадын албаныхан мэдээлэлж байна.
Хунань мужийн Милуо хотод 3-р сарын дундуур Салах өргөдөл хүлээн авах газрын ажилтнууд ус уух ч завдалгүй цугларсан олны өргөдлийг авсан ажээ. Ингэснээр тус хотод 2-р сарын байдлаар 206 хос өргөдөл өгсөн бол 3-р сард 311 хос салах өргөдөл мэдүүлжээ.
Өдөрт дунджаар нэг хотоос 20 орчим хос салах өргөдлөө мэдүүлж байгаа болохыг Гэрлэлт бүртгэлийн төвийн дарга И Сиаоян сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мөн ирээдүйд үүнээс ч ихээр нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.
Хятадад гэр бүлийн батламжийг цуцлах процесс нь ердөө 40 минутаас 1 цагийн хугацаа шаарддаг аж. Сиань, Дажоу зэрэг хотууд дахь судалгааны тооцоолол өндөр байгаа ба шалтгааныг хосууд хэт их цагийг хамт өнгөрүүлэх болсоноос маргалтын давтамж нэмэгдсэн хэмээн харж байна.