Дэлхий дахинд
Хятадад аялсан газраа худал хэлсэн эрд нэг жилийн хорих ял оноожээ
Хятадын Хууль зүйн эрх баригчид аяллын түүхээ худал мэдүүлсэн 29 настай Гуо гэх залууд 18 сарын хорих ял оноох шийдвэр гаргажээ.
Тэрбээр коронавирусын халдвар эрчтэй тархаж, олон хүний амь нас үрэгдсэн Итали орноос ирсэн гэдгээ мэдүүлэлгүй нуусан байна. 3-р сарын 1-ний өдөр Бээжингээс Итали руу зорчсон бөгөөд 7-ны өдөр Хятадад буцан иржээ. Ирснийхээ дараа өөрийн төрөлх нутаг болох Хенан мужийн Чжэнчжоу руу галт тэргээр явж очсон байна.
Орон нутгийн цагдаа нар түүнийг худал хэлсэн байсныг удалгүй олж мэдэн 11-ны өдөр баривчилсан аж.
Гуод шинжилгээ хийж үзэхэд вирусын халдвар авсан байсан бөгөөд ойр дотнын 40 гаруй хүнийг нь тусгаарлаж байгаа гэнэ.
Иймд түүнийг улс эх орны захирамжийг зөрчиж, худал хэлж, өөрийн эрх ашгаа дээгүүр тавьж бусдыг аюулд оруулсан гэх үндэслэлээр хорих болсон байна.