Дэлхий дахинд
Ухань хотын муурнуудын 15 хувь нь халдвартай
Хятадын малын эмч нарын судалгаагаар Ухань хот дахь муурнуудын 15 хувь нь коронавирусийн халдвар тээж байгааг тогтоожээ. Шинэ төрлийн коронавирус нь хүнээс гадна хөхтөн амьтад, муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтад, нүхэнд амьдардаг амьтдад халдаж байна. Хятадын малын эмч нар Ухань хот дахь гэрийн тэжээвэр болон тэнэмэл 100 муурыг судалж үзэхэд 15 хувьд нь коронавирус илэрсэн талаарх судалгааг “bioRxiv” сайтад нийтэлжээ. Хятадын Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан коронавирусийн халдварт өвчин дэлхийн 200 гаруй оронд тархсанаар 1,2 сая гаруй хүн халдварлаж, 53 мянга гаруй хүн нас бараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гуравдугаар сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн халдвараар үүсгэгддэг “covid-19” өвчнийг цар тахал хэмээн зарласан. ЭХ СУРВАЛЖ: TASS “Болор дуран”-аар шалгав. МУУР УХАНЬ ХУВААЛЦАХ ЖИРГЭХ ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ? 2 ХарамсалтайХАРАМСАЛТАЙ 1 ХөөрхөнХӨӨРХӨН 0 ЗөвЗӨВ 0 ХахаХАХА 0 ГайхмаарГАЙХМААР 0 ТэнэглэлТЭНЭГЛЭЛ 0 БурууБУРУУ ХОЛБООТОЙ МЭДЭЭ Хонгконгод дахин нэг муур халдвар авчээ ХОНГКОНГОД ДАХИН НЭГ МУУР ХАЛДВАР АВЧЭЭ 2020-04-01 Уханьд метроны үйлчилгээг нээжээ УХАНЬД МЕТРОНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭЖЭЭ 2020-03-28 Муур коронавирусийн халдварыг эзнээсээ авчээ МУУР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ЭЗНЭЭСЭЭ АВЧЭЭ 2020-03-28 Ухань хотын хөл хориог ирэх сарын 8-нд цуцална УХАНЬ ХОТЫН ХӨЛ ХОРИОГ ИРЭХ САРЫН 8-НД ЦУЦАЛНА 2020-03-25 Уханий эмч нар инээмсэглэж байна УХАНИЙ ЭМЧ НАР ИНЭЭМСЭГЛЭЖ БАЙНА 2020-03-16 “COVID-19”-ийн халдвартай 100 настай эрэгтэй эдгэжээ “COVID-19”-ИЙН ХАЛДВАРТАЙ 100 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ЭДГЭЖЭЭ 2020-03-09 0 СЭТГЭГДЭЛ Сэтгэгдлээ энд бичнэ үү News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс Нэр