Дэлхий дахинд
Путин хүүхдүүдэд сар бүр 5000 рублийн тэтгэмж олгох зарлиг гаргалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүүхэдтэй гэр бүлүүдэд нийгмийн дэмжлэг үзүүлэх нэмэлт арга хэмжээний тухай зарлигт гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Кремлийн цахим хуудаст Путин 2020 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл сар бүр 5000 рублийн тэтгэмжийг /182 мянган төгрөг, нийт 15 мянган рубль буюу 546 мянган төгрөг/ ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа, төрийн дэмжлэг авах эрхтэй гурав хүртэлх насны хүүхэд бүрт олгох тухай бичсэн байна.
Зарлигт 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар гурав хүртэлх насны, ОХУ-ын иргэншилтэй хүүхэд бүр сар бүрийн тэтгэмжийг хүртэх эрхтэй хэмээн заажээ.
Иргэд хүүхдийн тэтгэмж авах хүсэлтээ 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл гаргах боломжтой юм байна.
Эх сурвалж: ТАСС
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм59 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм38 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм34 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент13 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо