Дэлхий дахинд
Коронавирусийн тахал Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ
АНУ төдийгүй дэлхий даяар коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хорионы дэглэм хэрэгжсэн нь ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ. Өчигдөр Форбс сэтгүүл тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан юм. Уг тайланд өгүүлснээр гуравдугаар сарын 1-нд Дональд Трампын хөрөнгийн хэмжээ $3.1 тэрбум байсан бол хөрөнгийн зах зээлийн уналтын оргил үед буюу гуравдугаар сарын 18-нд $2.1 тэрбум болсон байжээ.
Covid-19 өвчний дэлхийн хөрөнгийн зах зээлд учруулсан хохирлын улмаас нийт 267 хүн тэрбумтны жагсаалтаас хасагдсан тухай Форбс сэтгүүлийн 34 дэх жилдээ гаргаж байгаа тайланд өгүүлсэн байна.
Энэ жилийн жагсаалтад нийт 2,095 долларын тэрбумтан багтсаны 1,062-ынх нь хөрөнгө өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад буурчээ.
Харин тэрбумтнуудын жагсаалтад шинээр орогсдын дотор видео хурлын Zoom аппликэйшнийг бүтээгч Эрик Юань багтсан байна.
Zoom компанийн 20 хувийг эзэмшигч Юаний хөрөнгийн үнэлгээ цар тахлын ачаар $5.5 тэрбумд хүрсэн байна.
Дэлхийн олон оронд хөл хорио тогтсон энэ үед хүмүүсийн гэрээсээ ажиллах, сурах хэрэгцээ нэмэгдсэн нь Zoom-ийн эрэлтийг өсгөсөн юм.
Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос $113 тэрбумын хөрөнгөөр тэрбумтнуудын жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлжээ.
Хөл хорионы үед Америкчуудын онлайн худалдаа зогсоогүй тул Амазон компани хөрөнгийн зах зээлийн уналтаас богино хугацаанд сэргэж чадсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ихэнх хөрөнгө үл хөдлөхийн салбараас бүрддэг.
Харамсалтай нь цар тахлын энэ үед дэлхий даяар зочид буудал, амралтын газар, гольф клуб зэрэг Трампын 17 үл хөдлөх хөрөнгө үйл ажиллагаагаа зогсоосон байна. Ойролцоогоор 1,500 ажилтнаа Trump Organization байгууллага халсан нь цар тахалтай холбоотой цомхотголын үр дүн байжээ.
Хаагдсан байгууллагууд нь Трампын компанид өдөрт $650,000 орчмын орлого оруулдаг байсныг санхүүгийн тайлан, тоо баримтууд харуулж байна.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд45 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр41 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав