Дэлхий дахинд
Эдгэрч, карантинаас гарсан хүмүүст дахин вирус илэрчээ
Өмнөд Солонгост covid-19 өвчнөөр өвдөж, эдгэрсэн 91 хүнд дахин халдвар илэрснийг тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Тэдгээр иргэд өвчнөөс бүрэн эдгэрч, карантинаас гарсныхаа дараа дахин коронавирусийн халдвар илэрсэн болохыг Өмнөд Солонгосын халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвийн захирал Жон Юнгён мэдээлсэн юм. Иймээс дахин халдвар авсан хүмүүсийн амьсгалын замын эрхтнээс вирусийн шинжилгээ авч дархлал тогтсон эсэхийг судлахаар болжээ.
Хэрэв тэдгээр хүмүүст антиген буюу уг вирусийг эсэргүүцэх дархлал тогтсон бол халдвар тараахгүй гэж зарим эрдэмтэд үзэж байна. Харин бусад вирус судлаачдын хувьд тухайн хүний биед дахин вирус идэвхэжсэнээс халдвартай гэж оношлогдсон гэж үзжээ. Энэ тохиолдолд вирус дахин тухайн хүний амьсгалын эрхтнүүд рүү довтлох гэнэ.
Халдвар дахин илэрсэн эдгэрсэн хүмүүст өмнө нь хоёр удаагийн шинжилгээ хийхэд вирус илрээгүй аж.
Өмнөд Солонгост өчигдөр 27 хүн шинээр халдвар авсан нь шинжилгээгээр оношлогдсон нь хоёрдугаар сарын 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байна. Тус улсад нийт 10450 хүн халдвар авсан юм.
Эх сурвалж: Yonhap
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм55 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм51 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент30 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо