Дэлхий дахинд
Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрт нэгдэнэ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (НҮБУАӨСК)-ийг 1993 онд, түүнийг хэрэгжүүлэх Киотогийн протоколыг 1999 онд, Парисын хэлэлцээрийг 2018 онд тус тус соёрхон баталсан. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, хүн амын амьжиргааны 80 гаруй хувь нь цаг уурын нөхцөл байдлаас хамааралтай Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тэргүүлэх зэрэгт тооцогддог.
Манай улс олон улсын дээрх конвенц, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд олон талын болон хоёр талын механизмуудын хүрээнд бодитой дэмжлэг авч, идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүнд чухал дэмжлэг үзүүлж байгаа олон улсын санхүүгийн механизм нь НҮБ-ын 194 гишүүн орны нэгдсэн шийдвэрийн хүрээнд батлагдсан Уур амьсгалын ногоон сан юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд олон улсын түвшинд хүлээсэн үүрэг болон үндэсний түвшинд тодорхойлсон тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус сангийн дэмжлэг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Сантай хамтран ажиллах хэлэлцээрийг тун удахгүй УИХ-аас соёрхон батлах аж.
Уур Амьсгалын Ногоон Сан нь магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч байгууллагаар дамжуулан дэлхий нийтээс байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлдэг. Одоогийн байдлаар тус санд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөөд байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав