Улс төр
Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн Эрдэнэтээс идэж байгаа мөнгийг шалгаач…

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа. Монгол улсын газрын доорхи баялагийг хэдхэн гэр бүл л эзэмшиж, идэж уудаг гэх асуудал өнөөдөр нийгэмд ил болж, одоо л ард түмэн баялагийн хулгайчдыг таньж эхэлж буй гэхэд хилсдэхгүй. Яг энэ цаг үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр маш тодорхой факттай нь тайлбарлалаа. Улстөрийн гүнд олон жил ажилласан улстөрчийн хувьд түүний байр суурь үнэнийг өчсөн буйзаа. Түүний “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зөвхөн Эрдэнэтийн асуудлаар ярьсан яриаг сийрүүлье.
Н.Алтанхуяг: Намайг Ерөнхий сайд болсоны дараа Ц.Элбэгдорж бид хоёрын хооронд Эрдэнэтийн тухай нэг яриа болсон юм. Надад юу гэж хэлсэн бэ гэхээр Н.Алтанхуягаа чи бусад ажлаа л хий. Би Эрдэнэтийг хариуцна аа л гэж хэлсэн… Би Монголын хөгжилд саад болоогүй. Би ард түмний төлөө юм хийж байсан. Эрдэнэтийг би ганцаараа хариуцна л гэсэн.
Л.Мөнхбаясгалан: Тэр нь юу гэсэн үг юм?
Н.Алтанхуяг: Эрдэнэтэд би бүх хүмүүсээ байршуулна гэсэн үг, Эрдэнэттэй холбоотой бүх бизнесийг би хийнэ гэсэн үг, гэхдээ арай 49-ийг би авна гэж надад хэлээгүй л дээ…
Ц.Элбэгдоржид би нэг юм хэлчих үү Эрдэнэтийг идээд болоо юм биш үү? Эрдэнэтийн овоолгын шороо идэхээ болилдоо. Ц.Элбэгдоржоо шороог нь ядаж ард түмэнд үлдээж болохгүй юу… Яагаад гээч Эрдэнэтийн тэр шороон дээр Эрдэмийн гээд үйлдвэр байгаа нөгөөх нь Ачит-Эх Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрын үйлдвэр. Би одоо ардчилал гэхээр энэ хоёрыг хараад ичээд байх юм … Би Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрт овоолгын шороо авч өгөх гэж ардчилсан хувьсгалд оролцсон хэрэг үү ядаж шороог нь үлдээ л дээ ард түмэндээ …
Намайг Ерөнхий сайд байхад 20 гаруй мянган иргэнийг нийлүүлээд Зэс эрдэнийн хувь ч билүү компани, тэрэнд та хоёр тэр овоолгоо өгчихөж болдоггүй юм уу хоёр хүн нийлээд үйлдвэр барьчихаад байхад 20 гаруй мянган хүн нийлээд үйлдвэр барьж болдоггүй юм уу гэж хэлж байсан. Ийм юмаа болиочээ газрын доорхи баялагийг идэх гэж л “хонгил” гэж бий болсон юм байна. Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хийгээд байгаа “Ачит-Эх” компани Эрдэнэтэд 34 хувиа өгнө гэж гэрээ хийчихээд тэрнийг бас алга болгочихсон … Болилдоо уул уулаар нь иддэгээ болилдоо. Үлдсэн шороог нь хүртэл иддэг ямар ханаж цаддагүй юм бээ.
Л.Мөнхбаясгалан: Эрдэнэт үйлдвэр жилд 500 орчим тэрбум төгрөг татвараар төвлөрүүлдэг. Хоёр тал ашиг хуваахаар 110 тэрбум төгрөгийн ногдол ашиг авдаг. Энэ бол зөвхөн нэг жилийн жишээ. Гэтэл Ц.Элбэгдорж энэ бол 1976 онд байгуулагдсан 30 жил ажиллах ёстой. Одоо 40-өөд жил ажилласан. Зөвхөн тоног төхөөрөмжийн зардал гэхэд хагас тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм үйлдвэрийг Монголын хөрөнгө оруулагч аваад ирсэнийг та нар яагаад хурааж авах гээд байгаа юм бэ гэж Их хурал дээр хэлсэн юм л даа.
Н.Алтанхуяг: Ер нь бол газрын доорхи баялагийг хулгайлж дээрэмдэж авч байгаа хүмүүс чинь ингэж л ярьдаг юм. Тэр нэг ямбий юм байхгүй юу, үеэ өнгөрөөцийн төр чинь ер нь муу менежер байхгүй юу гэж…ХУДЛАА. Одоо Эрдэнэт үйлдвэр дахиж 30 жил ажиллах нөөцөө тогтоолгоод явж байгаа. Мэддэг хүнээс нь асуу. Дахиад 30 жил ажиллах нөөцөө тогтоогоод явж байна. Тэгэхээр Их хурал дээр ороод одоо наад үйлдвэр чинь 6 жилийн дараа зогсох гэж байгаа гээд хувьчлаад авчихсан нь дээр байгаа биздээ.Ийм л юм хийдэг улсууд шүү дээ наадуул чинь.
Л.Мөнхбаясгалан: Эрдэнэтийн 49 хувийг яагаад Монголын зэс компани авсан юм бол? Яагаад Ч.Сайханбилэг тэрийг Их хуралд мэдэгдэхгүй шийдвэр гаргасан юм бол гэж та боддог вэ?
Н.Алтанхуяг: Хонгил л ажиллаж байна шүү дээ. Наадуул чинь ингэж л дээрэм хийнэ, өөр юу хийдгийн… Эрдэнэтийн 49 хувийг өгөх,авах тухай асуудал заавал Улсын Их хурлаар орно. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ байдаг байхгүй юу. Тэрийг Ч.Сайханбилэг ганцаараа мэдэх эрхгүй. Их хурлаар оруулахгүй шийдчихсэн. Хууль зөрчсөн шүү дээ.
Ер нь МАНАН-гийн Засгийн газар гарч ирээд Ц.Элбэгдоржийн захиалгаар бүх юмыг хийсэн. Дахиад нэг жишээ хэлэх үү. Ч.Сайханбилэг дөнгөж гарч ирээд Тагнуулын даргыг сольж Б.Хурцийг тавьсан. Б.Ариунсан гэж хүн байсан. Цагдаагийн дарга,Шүүхийн даргаа сольсон. Ерөөсөө гарч ирээд 5 хоноод л ингэж байгаа юм. АН-ын дарга нь Н.Алтанхуяг байсан, яахаараа бүх хүнийг сольдог юм. МАНАН-гийн Засгийн газар Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын захиалгаар байгуулагдаж бүх юмыг тэр хоёрт зориулж хийсэн.
Ц.Элбэгдорж овоолгоос мөнгө идэж байна тэрийг шалга, жилдээ эрдэнэтээс идэж байгаа мөнгийг шалга. Хоншоор нь дутна биздээ, Ц.Элбэгдоржийгоо шалгана гэж дээ…
Энэ хүн чинь өөрөө найман жил хаан суугаад дараачийн найман жилдээ М.Энхболдыг найман жил хаан суулгах гэж бүх төлөвлөгөөгөө хийгээд тэрнийх нь эсрэг өрвөлзсөн,өрвөлзөж мэдэх бүх хүнийг хонгил руугаа хийгээд шорон гяндангаар айлгаад ингээд хаанчилна гэж тооцоолсон шүү дээ, худлаа юм уу. М.Энхболдыг гаргах гэж яаж алалцваа. Болсонгүй шүү дээ. Ард түмний заяа түшлээ. Ийм төлөвлөгөөтэй байсан. Энэнд нь хэн саад болсон юм Н.Алтанхуяг гэж нөхөр, Х.Баттулга. Бусад нь тоглоомын хүүхэлдэй.
Нэгэнт л бүх юмыг нь хэлэх ёстой. Хэлэхгүй бол энэ хүн чинь худлаа хэлээд байдаг юм чинь… Ц.Элбэгдорж л Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгоорой л гэж хэлсэн.
Ц.Элбэгдорж хаан болчихсон байсан, би харин хааныг шалдан байна гэж хэлж явсан цөөхөн хүний нэг шүү.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.