Дэлхий дахинд
Трамп: Путин, Саудын Арабын хаан хоёрт маш их баярлалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Саудын Арабын түншүүддээ олон улсын газрын тосны гарцыг бууруулах гэрээнд өчигдөр/2020.04.12/ гарын үсэг зурсанд баяр хүргэж, энэхүү алхам нь “АНУ-д хэдэн зуун мянган эрчим хүчний ажлын байрыг аврах болно” гэж мэдэгдэв.
᠌᠌Тэрбээр ”Газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч орнууд(OPEC+)-тай газрын тосны том гэрээг амжилттай хийлээ. Энэ нь АНУ-ын эрчим хүчний салбарт хэдэн зуун мянган ажлын байрыг аврах том үйл явдал билээ. Энэ дашрамд би ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Саудын Арабын хаан Салманд баяр хүргэхийн сацуу талархал илэрхийлж байна. Би тэдэнтэй оффисоосоо утсаар ярьсан. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн жиргэсэн байна.
Тус гэрээний дагуу дэлхийн эрчим хүчний зах зээлд цар тахлаас болоод эрэлт буурсан тул газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч орнууд газрын тосны гарцыг хоёр сарын турш өдөрт 9.7 сая торхоор багасгахаар болсон байна. Ингэснээр мөн ОХУ, Саудын Арабын дунд үүсээд байсан газрын тосны үнийн дайн эцэс болох юм.
Сүүлийн жилүүдэд АНУ дэлхийн хамгийн том түүхий газрын тос үйлдвэрлэгч болсон билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын компаниуд ашиг олохын тулд газрын тосны үнэ 40 орчим ам.доллар байх шаардлагатай байдаг аж. Гэвч дөрөвдүгээр сарын эхээр газрын тосны үнэ 20 ам.доллараас бага болтлоо буурсанд Трамп Саудын Арабын түншүүдээ ОХУ-тай гэрээгээ цуцалж, газрын тосны гарцаа багасгахыг удаа дараа шаардсан билээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ