Дэлхий дахинд
Коронавирусийн улмаас олон улсын агаарын тээвэрт өрнөж буй ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Коронавирус халдварын дэгдэлтээс шалтгаалан олон улсын агаарын тээврийн салбарт өрнөж буй цаг үеийн мэдээллийг тоймлон цувралаар хүргэж байна.
- “Вьетнам Эйрлайнс” компани коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан олон улсын нислэгээ 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зогсоов.
- Олон улсын нислэгийн хориг болон зорчигчдын эрэлт буурч байгаатай холбогдуулан Хонконгийн “Катей Пасифик” болон охин компани болох “Катей Драгон” компаниуд 2020 оны 4,5 дугаар саруудад төлөвлөсөн нислэгийнхээ 4 хувийг гүйцэтгэх болсон байна. “Катей Пасифик” компани долоо хоногийн 3 давтамжаар Bangkok Suvarnabhumi Airport, Thailand (BKK), London Heathrow Airport (LHR), Los Angeles International Airport (LAX), Tokyo Narita International Airport (NRT), Singapore Changi Airport (SIN), and Sydney Airport (SYD) болон бусад чиглэлүүд рүү нислэг үйлдэхээр байна.
- АНУ-ын “Американ Эйрлайнс” компанийн бүсийн тээвэрлэгч “Compass Airlines” дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосноор өдгөө АНУ-ын хоёр дахь агаарын тээвэрлэгч болж байна. Үүнээс өмнө “Trans States” компани 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгдэж байсан юм.
- Европын Консулын зүгээс флотын шаардлагыг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны аравдугаар сарын 24-нийг хүртэл түр хугацаанд чөлөөлснөө мэдэгдэв.
- Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод төвтэй “Этихад Эйрлайнз” компани 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг хүртэл бүх нислэгээ зогсоожээ.
- Арабын Нэгдсэн Эмират Улсын “Эмират Эйрлайнз” мөн бүх нислэгээ 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс зогсоогоод байгаа бөгөөд одоогийн байдлаар карго тээврийн нислэгүүд үйлдэж байна.
- “Сингапур Эйрлайнз” компани нийт 194 агаарын хөлгөөс 11-ийг ашиглаж байгаа бөгөөд бүх нислэгийн 96 хувийг энэ сарыг дуустал цуцлаад байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав