Дэлхий дахинд
“АНУ эрт арга хэмжээ авсан бол олон хүний амийг аварч болох байсан”
АНУ-ын Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал, тэргүүлэх эрдэмтэн, коронавирустэй тэмцэх Засгийн газрын штабын зөвлөх, доктор Энтони Фаучи тус улс эрт арга хэмжээ авсан бол илүү олон хүний амийг аварч чадах байсан тухай саяхан “Нью-Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
АНУ-ын эрх баригчид эдийн засгийг зогсонги байдлаас гарахын тулд аль болох богино хугацаанд хөл хориог цуцалж, эргээд хэвийн байдалдаа орох ёстой гэж мэдэгдэж байгаа бол Энтони Фаучи үүний эсрэг байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Тэрбээр “Хэрэв бид анхнаасаа маш эрт хөл хорио тогтоосон бол өдийд нөхцөл байдал арай өөр байх байсан. Илүү олон хүний амийг аварч болох байсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Хөл хориог гуравдугаар сарын дундаас биш бүр хоёрдугаар сард тогтоох байсан юм. Би үүнийг маш олон удаа хэлсэн” хэмээн хэлжээ.
Тус улсад өнөөдрийн байдлаар хагас сая гаруй хүн халдвар авч, 22 мянган хүн covid-19 халдварын улмаас нас бараад байна. АНУ-ын Засаг захиргаа тавдугаар сарын 1-нээс хорио цээрийн дэглэмийг зөөллөж магадгүй талаар хэлэлцэж байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав