Дэлхий дахинд
Японы парламентын гишүүдийн цалинг 20 хувь бууруулна
Японы парламентын гишүүдийн цалинг ирэх сараас эхлэн нэг жилийн хугацаанд 20 хувиар бууруулахад чиглэсэн хууль батлахаар болсон талаар Kyodo агентлаг мэдээллээ.
Японы парламент дээд доод гэсэн хоёр танхимтай бөгөөд аль аль танхимын гишүүд сард 12 мянган ам.долларын цалин авдаг байна. Парламентын гишүүдийн бууруулсан цалинг халдвар тархсантай холбоотойгоор авсан янз бүрийн хязгаарлалтаас үүдэлтэй хохирлыг нөхөх, иргэдэд нөхөн олговор олгоход зарцуулах аж.
Эрх баригч Либерал Ардчилсан нам, мөн Үндсэн хуульт ардчилсан нам зэрэг улс төрийн хүчнүүд ийнхүү санал нэгдэв. Цар тахлын улмаас орлого нь буурсан ард иргэдтэй хамт гэдгээ илэрхийлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ.
Парламентын гишүүдийн цалинг бууруулах арга хэмжээг 2011 онд Японы Хоншю аралд болсон цунами, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад гарсан ослын дараа бас авч хэрэгжүүлж байжээ.
Мөн Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като тус улсын 25 мужийн захиргаа нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Японд коронавирусийн 8100 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 853 хүн эдгэрч, 146 хүн нас баржээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав