Нийгэм
Бид 50 жилийн дотор хөгжлөөрөө Арабыг гүйцэх үү?

Манай улс 50 жилийн дараа Арабын Нэгдсэн Эмират Улсыг хөгжлөөрөө гүйцэх үү? гэх асуултыг өнөө цагт Монгол хүнд тавибал хариулт нь бүгд л ҮГҮЙ гэх болов уу. Тэгвэл асуултыг өөр өнцгөөс буюу “Ирээдүйд таны хүүхэд Оскарын шагналтан жүжигчин болох уу” гэж тавивал хүүхдээ өхөөрдөх эцэг, эх “Яагаад болохгүй гэж” хэмээн хариулж магад.
Магадлалын онолоор бол аливаа зүйл биелэх магадлал хэзээ ч 0 түвшинд байдаггүй. Хэрэв та хүүхдээ ирээдүйд “Оскарын шагналтай жүжигчин болно” гэж хариулбал тухайн зүйл биелэх магадлал 0.1 хувь болно. Харин уг түвшинг ахиулахын тулд өнөөдрөөс эхлэн хүүхдэдээ Оскарын шагналын шилдэг гол дүр авсан жүжигчдийн киног үзүүлж эхэлбэл 0.1-5% болж өсөх боломжтой.
Өөрөөр хэлбэл мөрөөдөл биелэх эсэх, эсвэл азанд үл итгэдэг сэтгэл зүй ч гэсэн зөвхөн таны сэтгэлгээнд 0 магадлалаар оршиж болох ч бодит амьдралд хэзээ ч 0% биш гэдэгт гол учир бий. Тэгэхээр хэрэв та худалдан авалт хийсэн л бол НӨАТ-ын сугалаанд мөнгө хожих эсэх нь тохирол бүрт магадлал байгаа гэсэн үг.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.