Дэлхий дахинд
Парисын дарь эхийн сүмийн засварын ажил хойшлогджээ
850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм галд сүйдсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Прокуроруудын таамагласнаар унтраагаагүй тамхи, эсвэл тогны хэт ачааллаас үүссэн гал сүмийг тэр чигт нь шатаасан үйл явдал өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард болж, дэлхий даяар олон зуун сая хүн хандив өргөснөөр сэргээн засах ажил эхлэн 2024 онд дуусах төлөвлөгөө гаргасан билээ. Гэвч сүмийг сэргээн засварлаж, дахин босгох барилгын ажил өдгөө коронавирусийн тархалтаас шалтгаалан зогсонги байдалд орж, ард иргэдийн анхаарал өөр зүйлд төвлөрсөн байна.
Барилгын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд буюу Франц оронд шинэ коронавирусийн халдвар огцом нэмэгдэх үед зогссон билээ. Түүнээс өмнө сэргээн засах ажил олон сарын турш үргэлжилсэн ч нийт хохирлыг тооцоолох боломжгүй хэвээр байгаа гэнэ. Ерөнхийлөгч Эммануэль Макроны томилсон дээрх асуудлыг хариуцан ажиллаж буй армийн генерал Жийн Луй Жиоржелин нэгдүгээр сард сенатуудад “Сүм хэзээ бүрэн сэргээгдэхийг хэлэхэд дэндүү эрт байна” хэмээгээд барилгын бүтэн цахилгааны монтаж, түймрээс үүдсэн асар их үнс. Тоосыг зайлуулах зэрэг зайлшгүй хийх шаардлагатай ажлуудын урт жагсаалт танилцуулжээ.Харин балгасыг дахин ашиглаж болох эсэхийг үнэлэх ажил хийсэн түүхийн дурсгалт байгууламж судалгааны лабораторын Алине Магниен “Дарь эхийн сүмийн зүрх аврагдсан. Дээвэр, хана зэрэг бол тийм ч чухал биш. Дарь эхийн сүм сэргэнэ. Энэ бол урлагийн бүтээл, чулуу, хагарсан шилнүүдийг бол цэвэрлэчхэж болно. Удахгүй сүм өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй болно” хэмээн мэдэгджээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав