Дэлхий дахинд
Малайзад хохирсон монгол эмэгтэйчүүдэд хуулийн фирм туслахаар болжээ
Өнгөрсөн долоо хоногт Малайз улсын Петалинг Жаяа хотод Монгол улсын иргэн хоёр эмэгтэй цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн хэрэг гарсан билээ.
20 ба 33 настай хоёр эмэгтэйг зочид буудалд 24 цагийн турш хорьж, хүчиндсэн 30 настай цагдаагийн ажилтныг Малайзын цагдаагийн газар Бямба гарагийн орой баривчлаад шалгаж байгаа юм.
Тэгвэл Малайз улс дахь Монгол Улсын өргөмжит консул Рейнольдс Аугустин хохирогч эмэгтэйчүүдэд туслуулахаар Thomas Philip Advocates & Solicitors хуулийн фирмийг хөлсөлсөн тухай тус фирмийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
Хуулийн фирм хохирогч болсон хоёр эмэгтэйгээс гадна гэмт хэргийг цагдаад анх мэдэгдсэн өөр гурван монгол эмэгтэйд хууль эрх зүйн тусламж үзүүлэхээр болсон байна.
Зөвхөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна олон улсын нислэг нээгдмэгц таван эмэгтэйг нутаг буцахад нь туслахаар болжээ.
“Монгол Улсын консулын нэрийн өмнөөс түргэн шуурхай, ил тод байдлаар асуудлыг шалгаж байгаа Малайзын цагдаад талархал илэрхийлмээр байна. Мөн хохирогчдын хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандаж, тэдний гэрэл зургийг онлайн орчинд тараахгүй байхыг олон нийтээс уриалж байна” гэж фирмийн үүсгэн байгуулагч Мэтью Томас Филип мэдэгджээ.
Урьдчилсан мөрдлөгөөр хохирогч эмэгтэйчүүд визний зөрчилтэй, ёс бус үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон байна. Гэмт хэргийг үйлдсэн цагдаагийн ажилтныг дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн тав хоног саатуулж, Малайзын эрүүгийн хуулийн дагуу хүчингийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: The Star Malaysia
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ