Нийгэм
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилсан байна

Өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ын цагдаагийн газраас нар ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ. Нярай хүүхдээ орхиж явсны улмаас тухайн хүүхэд нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.
Тодруулбал, Сөүлийн Ганбуг цагдаагийн газраас нярай хүүхдээ асран хамгаалаагүй орхиж явсан хэрэгт Монгол Улсын иргэн 24 настай А гэх эмэгтэйг сэжиглэж, баривчилжээ. Улмаар энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм.
БНСУ-ын Цагдаагийн газраас мэдээлж буйгаар Монгол Улсын иргэн А нь Сөүл хотын Ганбугт өөрийн оршин суугаа байрныхаа ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд хоёр цаг гаруй хугацаанд тоогоогүй орхисон аж. Энэ үйлдэл нь нярайг үхэлд хүргэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Тус улсын хуулийн байгууллагаас сэжигтэн А-гийн төрсөн эцгийн өгсөн мэдээллийн дагуу хэргийн газарт очиж, А-г баривчилсан байна. Харин А нь “Хүүхдийнх нь эцэг Монгол руу яваад харилцаагаа тасалсан” хэмээн цагдаад мэдүүлжээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн А-гийн визний хугацаа дууссан учир тус улсад хууль бусаар оршин сууж байсныг тогтоосон аж.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.