Дэлхий дахинд
Японд цар тахлын нөхцөл байдал хүндэрлээ
Дэлхий даяар коронавирусийн халдвар тарж эхлэх үед Япон нь тахлыг амжилттай хязгаарлаж чадсан улсад тооцогдож байв.
Гэвч сүүлийн хэдэн долоо хоногт энэ улсад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, Баасан гарагийн байдлаар 9,787 тохиолдол бүртгэгдэж, 190 хүн нас бараад байна.
Нөхцөл байдал муудаж эхэлсэнтэй холбоотой ерөнхий сайд Абэ Шинзо долоон бүс нутагт тогтоогоод байсан онц байдлыг орон даяар болгон өргөжүүлжээ.
Тэр бас эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хэрэгслийн хангамжийг долоо хоногийн дотор нэмэгдүүлэхээ Баасан гарагт амласан юм.
Энэ долоо хоногийн эхээр хэсэг судлаачид хэрвээ хорио цээрийн дэглэм тогтоохгүй бол Япон даяар 400,000 гаруй хүн нас барах магадлалтай болсныг засгийн газартаа анхааруулжээ.
Эдгээрийн ихэнх нь амьсгалын аппарат хүрэлцээгүй байдлаас үүдэлтэй нас барна гэж тооцоолсон байна.
Япон даяар эмнэлгүүдэд хамгаалалтын хувцас, хэрэглэл хомс байгаа нь саяхнаас ил болсон юм. Тухайлбал энэ долоо хоногт Осака хотын захирагч Ичиро Мацуй хэрэглэдэггүй борооны цув байвал эмнэлгүүдэд хандивлахыг иргэдэд уриалжээ. Одоо эмнэлгийн ажилтнууд хогны уутыг хамгаалах хувцас болгон ашиглаж байгаа бөгөөд борооны цувыг бас ингэж ашиглах зорилготой байна.
Эмч нарын хамгаалалтын хувцас хэрэгсэл хомс байгаа дээр нэмээд оношилгооны тоо хэмжээ бага байгаа нь Японд коронавирусийн тархалтыг эрчимжүүлэх аюул үүсгэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.
Дөрөвдүгээр сарын 12-нд Токиогийн Накано дүүргийн эмнэлэгт халдвар тарж, нийт 87 эмч, сувилагч өвчилсөн тухай хотын захиргаа мэдээлжээ. Эмнэлгийн ажилтнууд халдвар авах нь цааш нийтэд тараах нөхцөл болдог тухай ДЭМБ анхааруулж байв.
Хоёрдугаар сард Японд анхны халдварын тохиолдол илэрсэн цагаас хойш эрх баригчид зөвхөн халдвартай бүлгийг нийтээс тусгаарлах, холбоотой хүмүүсийг нь оношлоход анхаарал хандуулж, нийт иргэдийг оношилгоо шинжилгээнд хамруулах ажлыг хойш тавьсан юм.
Энэ нь хөрш Өмнөд Солонгосын бодлогоос өөр байв. Өнөөдрийн байдлаар 126 сая хүн амтай Японд дөнгөж 90,000 хүнийг оношлоод байгаа бол 51 сая хүн амтай Өмнөд Солонгос 513,000 хүнийг оношилжээ.
Тиймээс Японд шинэ коронавирусийн халдварын бодит тоо албан ёсны тооноос хавьгүй илүү байх өндөр магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тус улс өдөрт 12,000 оношилгоо хийх чадалтай ч одоогийн байдлаар 6,000-7,000 орчмыг гүйцэтгэж байгаа тухай эрүүл мэндийн яам нь саяхан мэдээлсэн юм.
Энэ хоцрогдлоо нөхөхийн тулд сүүлийн үед оношилгоог нэмэгдүүлэх ажил эхлээд байна. Тухайлбал Токио хотын захиргаа хот даяар 20 оношлох цэг нэмж байгуулахаар болсныг Лхагва гарагт зарлажээ.
Япон даяар 100,000 иргэн тутамд оногдох эрчимт эмчилгээний орны тоо 7 байгаа нь бас нэг санаа зовоох үзүүлэлт юм.
Харьцуулбал АНУ-д энэ үзүүлэлт 35 байдаг.
126 сая хүн амтай Япон улсад нийт 22,000 амьсгалын аппарат байгаагаас хоёрдугаар сарын сүүлээр 40 хувь нь ашиглагдаж байжээ.
Энэ бүх тоо баримтаас үзвэл ойрын өдрүүдэд коронавирусийн цар тахал Япон улсын эрүүл мэндийн системийн чадлыг шалгах төлөвтэй байна.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд5 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ