Нийгэм
UFC групп “сайн үйлсийн аян” зохион байгууллаа

UFC Групп нь нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд, залуучууд, ахмад буурлууддаа хандсан “Сайн Үйлсийн Аян” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Сонгино хайрхан дүүргийн “МИНИЙ ЕРТӨНЦ” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төвийн өнчин 2-15 насны хэвтрийн асаргаатай хүүхдүүд болон багш асрагч нарт нь өвлийг өнтэй сайхан давахыг бэлгэдэж өөрсдийн бүтээгдэхүүн болох БИО ЧАЦАРГАНЫ хагас жилийн хэрэглээний шүүс болон Шинэ жилийн гарын бэлгээр бэлэг барилаа.
Мөн UFC Группийн БИО ЧАЦАРГАНА брэндийн нүүр царай болсон бяцхан авьяастан Б.Бат-Энэрэл тус төвийн хүүхдүүд болон багш асрагч нарт зориулж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
“МИНИЙ ЕРТӨНЦ” Асрамжийн газрын захирал Б.Номинхүү:
Манай “МИНИЙ ЕРТӨНЦ” хүүхдийн асрамжийн төв нь 2017 онд анх байгуулагдсан бөгөөд Сонгино Хайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй өнчин болон эцэг эхгүй 2-15 насны 20 гаруй хүүхэдтэй. Тус төвийн маань гол үйл ажиллагаа нь асран хамгаалагчгүй болон өрх толгойлсон ээжтэй бүрэн асаргаанд байдаг хүүхдүүдэд нөхөн сэргээх, усан эмчилгээ болон хүүхэд бүрийн онцлогт тохирсон асаргаа сувилгааг үзүүлдэг. Манай төвд тулгамдаж байгаа гол асуудал нь Улсаас ямар нэгэн урсгал зардал санхүүжилт байдаггүй мөн Олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлдэггүй, хэрэглээний зардал муутай байдаг зэрэг бэрхшээлтэй асуудлууд их байдаг. Хүүхдүүдэд маань амин дэм хоол тэжээлийн дутагдал их байдаг бөгөөд бидний энэхүү ажил үйлсийг дэмжин асрамжийн төвийн хүүхдүүд болон багш ажилчдад маань UFC Группийн зүгээс өөрсдийн бүтээгдэхүүн болох витаминаар баялаг БИО ЧАЦАРГАНЫ шүүсээр бэлэг барихаас гадна Шинэ жилийн гарын бэлэг бэлэглэсэнд туйлын их баяртай байна. Тус байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Хаврын цагт тулгардаг ханиад томуу ихэсдэг энэ үед UFC группийн БИО ЧАЦАРГАНЫ шүүсийг тогтмол хэрэглэснээр цусыг шингэлэх, уушгины олон төрлийн өвчин болон дархлааг дэмжиж, тамир, тэнхээ сайжруулахаас гадна ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ. Хэрэглэгч та бүхэн Монголын чацарганы зах зээлд анхдагч UFC группийн БИО ЧАЦАРГАНЫ шүүсийг худалдан авч хэрэглэснээр өөрсдөдөө болон сайн үйлсэд оруулж буй чухал хөрөнгө оруулалт болох юм.
Н.БАЯР

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.