Нийгэм
Өнөөдөр болох үйл явдлуудаас

09.00 “Туушин” зочид буудалд УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс “Нийтийн сонсгол: хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үр дүнтэй арга” сэдэвт сургалт зохион байгуулна.
09.30
- “Кэмпински Хаан палас” зочид буудалд “Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум” арга хэмжээ болно.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар төв, 186 цэцэрлэгийн “Нээлттэй өдөрлөг” болно.
09.50 НҮБ-ын байранд “Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум” болно.
10.00
- Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Нийгэмшүүлэх цирк” төслийн үр дүнгийн тайлан тоглолт болно.
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг “Танан” төвд болно.
11.00 “Интер” номын дэлгүүрийн төв салбарт Б.Цоожчулуунцэцэгийн “Сэтгэлд зурсан аялгуу” өгүүллэгийн номын нээлт болно.
11.30 Хуульч Б.Ариунболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
14.00
- “Blue Sky” зочид буудалд “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт болно.
- Төрийн ордонд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 олон улсын стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.
- Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт “ШУА-ийн ээлжит их чуулган” болно

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.