Connect with us

Нийгэм

Г.Гантуяа: Монголынхоо үрсэд барьж буй миний хоёр дахь бэлэг бол “Ботгохон”

Нийтэлсэн

-

“Маамуу” үндэсний төслийг хүн бүр андахгүй. Тэгвэл уг ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн хүн бол яах аргагүй “Номадик контент” компанийн захирал Г.Гантуяа. Тэрбээр бяцхан үрсдээ дахин нэн шинэ, өхөөрдөм бэлэг задлахаар ханцуй шамлаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл Монгол залуусын ур ухаан шингэсэн дахин цоо шинэ хүүхдийн үндэсний дүр тун удахгүй мэндлэх нь. Тэр бол говийн хоёр бөхт “Ботгохон”…

– Монголд хүүхэлдэйн киноны хоосон орон зайг нөхсөн бүтээл бол “Маамуу” төсөл. Өнөөдөр “Маамуу”-г мэддэггүй хүн гэж үгүй. Тэгвэл сүүлийн үед танай багийнхныг “Ботгохон” үндэсний төсөл хэрэгжүүлэхээр болсон гэж сонслоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?
– Монгол Улсын хүүхдийн контентын зах зээлийн дийлэнх буюу 90 гаруй хувийг гадаадын бүтээл эзэлдэг.

Хэдийгээр төрийн зохицуулалтаар үндэсний контентын квотыг тогтоосон ч гадны контенттой өрсөлдөхүйц, чанар болон агуулгын хүрээнд шаардлага хангасан бүтээл дутмаг байсаар байна. Бидний хамгийн анхны алхам болох “Маамуу цогц төсөл” хүүхэд бүрийн хайрыг татаж чадсанд их баяртай явдаг.

Миний дараагийн Монголынхоо үрсэд барьж буй хоёр дахь бэлэг бол “Ботгохон”. 2018 оны тавдугаар сараас энэ төслийн санаа, төлөвлөлт дээрээ зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хамгийн эхний бүтээл болох зурагт ном маань хүүхдүүдийн гар дээр очиход бэлэн болоод байна.

Миний хувьд “Номадик Контент” компаниа байгуулаад удаагүй байгаа тул хүүхдийн контентын салбарт хөл тавина гэдэг “чанга”  л даа. Гэхдээ “Маамуу” төсөл дээрээ ч олон хүмүүсийн итгэл үнэмшил сул байхад зориглож, амжилттай хэрэгжүүлж чадсан болохоор уйгагүй хөдөлмөрийнхөө дүнд зорилгодоо хүрэх болно. Төслийнхөө санхүүжилтийг оюуны хөгжлийг дэмжигч төр, төрийн бус байгууллага болон нийгмийн хариуцлагыг дэмжигч байгууллага хувь хүмүүсийн дэмжлэгээр амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

БИЕТ БОЛОН БИЕТ БУС ӨВИЙГ СУРТАЛЧИЛЖ, ТҮҮГЭЭР ДАМЖУУЛАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИХЭЭХЭН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА

-“Ботгохон” нийгэмд ямар өгөөжөө өгөх вэ?
-“Ботгохон” төсөл нь үндэсний дүрээр дамжуулан бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, тэдний хөгжилд эцэг эх, асран хамгаалагчийн олон талт оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн зөв төлөвшилтэй иргэнийг хөгжүүлэхэд чиглэж, дутагдалтай байгаа хүүхдийн контентыг нэмэгдүүлэх зорилготой.

Ингэхдээ “Ботгохон” үндэсний дүрийг бүтээж, тэдний хөгжилтэй бас сургамжтай адал явдлаар хүүхдүүдэд багаас нь эерэг хандлага, үндэсний түүх соёл, уламжлалт зан заншил, газар зүйн онцлог, байгалийн өвөрмөц тогтоц, үнэт зүйлсийг таниулах юм. Мөн Монгол улсын биет болон биет бус соёлын өвийг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулах болно.

-Хүүхдийн хүмүүжил талаас хэр анхаарал хандуулав?
-“Маамуу” төслийг хэрэгжүүлж байхад эцэг эхчүүд бидэнд сэтгэгдлээ сошиалаар болон биечлэн илэрхийлдэг байсан л даа. Дандаа л эерэг, халуун дулаан талархлын үгс сонсоно. Түүн дотроо “Манай хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байгаа” гэсэн сэтгэгдлийг дуулахад их урам болдог байсан.

Ер нь “Маамуу”-гийн цаад зорилго нь хүүхдийг хүн болгон хүмүүжүүлэх, тэр дундаа анд нөхөрлөлийн үнэ цэнийг хандлагад нь суулгаж өгөхийг зорьсон. Тэрхүү хүсэл зорилго минь биелж байгааг харах үнэхээр гайхалтай мэдрэмж. Нэг ээж “Манай гурван настай хүүхэд Маамуугийн улаан шүтэн бишрэгч. “Шүдний төрсөн өдөр” ангийг үзчихээд найзыгаа санаад “Маргааш Мишээлд чихэр аваачиж өгнө шүү” гээд намайг баахан шаналгасан” гэж билээ. Энэ мэт өхөөрдөм тохиолдол зөндөө бий. “Ботгохон” төсөл дээр ч бас яг энэ хүмүүжил, хүн болгон төлөвшүүлэх зорилгоо хадгалан илүү их хичээн ажиллана.

-Мэдээж энэ төсөл хүүхдийн контентын тоо нэмэх зэргээр ач холбогдлоо өгөх нь тодорхой. Харин дотоодын аялал жуулчлалыг хэрхэн дэмжих бол?
-Бидний сайн мэдэх Солонгос улс өөрсдийн баялаг түүхгүй ч, 3,000 жилийн түүхтэй хэмээн өөрсдийгөө сурталчлан, байгаа нөөц бололцоондоо тулгуурлан баяжуулж, аялал жуулчлалаа хөгжүүлэхэд анхаарал хандуулж, хөгжлийнхөө нэг хүчин зүйл болгож чадсан.

Хүннү гүрнээс хойш Монголыг байлдан дагуулж чадсан баялаг түүхтэй манай улс алтан дээр сандайлсан гуйлгачин мэт баялгаа хадгалсаар өнөөдрийг хүрэв. Өөрөөр хэлбэл бидэнд  байгаа өв соёл, түүх, байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийд ховор амьтдаараа урлагийн бүтээл, контент хийх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах боломж бололцоог бүрдүүлэх юм.

Тухайлбал, Өмнөговь нь үлэг гүрвэлийн олдвор, ул мөрөөр арвин, түүхийн хосгүй дурсгалтай аймаг. Тийм учраас “Маамуу” төслийнхөө хоёр дүрийг динозаврын үр төлөөр сонгосон. Түүнтэй адил “Ботгохон” төслөөрөө говийн байгалийн өвөрмөц тогтцыг дүрслэн харуулах, ховордсон амьтдаар дүр бүтээхээс гадна хүүхдийн хайртай үлгэрийн дүр бүтээх нь бидний зорилго. Үүнийг дагаад хүүхдүүдийг говиор аялах хүсэл мөрөөдөлтэй болгох нь хамгийн чухал юм. Ботгохон дүртэй аялал жуулчлалын бааз, хүүхдийн парк, музейн үзмэрүүд бий болгож, дотоод гадаадын жуулчдыг татах замаар эдийн засагт эргэлтэд тодорхой хэмжээний нэмэр болох бүрэн боломжтой.

ШИНЭХЭН БАЙГУУЛСАН КОМПАНИЙН ХУВЬД ХҮҮХДИЙН КОНТЕНТЫН САЛБАРТ ХӨЛ ТАВИНА ГЭДЭГ “ЧАНГА” Ч УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ДҮНД САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОХ БОЛНО

-Хүүхдэд үндэсний үзлийг төлөвшүүлэхийн сацуу Монголынхоо өв соёл, түүх, үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах зорилго тань ихэд таалагдлаа. Мөн дөнгөж байгуулагдсан атлаа хүүхэлдэйн киноны салбарт хүч үзэж байгаа нь их зоригтой алхам юм…?
-“Маамуу” төслийг нэгэнт байр сууриа олчихсон компанид санаачлан хэрэгжүүлсэн.

Харин “Ботгохон” төслийг байгуулагдаад удаагүй компани авч явж байгаагаараа ялгаатай. Иймд сайтар төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар урагшилна гэсэн үг. Өөрөөр хэлбэл төслийн үнэ цэнэ, хүртээмжээс шалтгаалан санхүүжилт олно гэсэн итгэл дээр суурилан зоригтойгоор хөдөлсөн. Бид санхүүжилт олох зорилгоор олон газартай уулзаж төслөө танилцуулах төлөвлөгөөтэй байна.

-Өмнөх туршлагаа дээрээ тулгуурлан “Ботгохон” төсөлдөө өөр ямар шинэлэг ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Маамуу төслийн үр дүнгээс та бүхэн хүүхэлдэйн киноны дүрүүд ихэнхдээ хүүхэд бүрийн хайртай баатар болдгийг харсан байх. Тиймээс дүрийн бизнесийг хөгжүүлснээр Монгол улсын хөгжилд нэмэртэй, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг олж харж байна. “Ботгохон” төсөл зөвхөн танин мэдэхүй, хүүхдийн хөгжил гэхээсээ илүү тэнд гарч байгаа дүрүүд нь бодитой байвал дагаад эдийн засгийн эргэлтийг дэмжих боломжтой. “Маамуу” төсөл дээр бид дүр ашиглах эрхийг хэдхэн компаниудад өгөхөд чамгүй үр дүнтэй ажилласан. Тэгэхээр цаашдаа илүү олон үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран “Нэг брэнд Нэг гарц” гэсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх болно. 

-“Ногун” комик тань байгаль орчноо хамгаалах үзлийг хүүхдэд төлөвшүүлэхийг зорьсон. Энэ удаагийн төсөл мөн л байгаль дэлхий, ан амьтдыг хайрлахад чиглэж байна?
Хүүхдийн контент гэдэг өөрөө нийгмийн хариуцлага. Монголчууд бидний хамгийн эмзэг сэдэв бол байгаль экологийн асуудал. Тэгэхээр яах аргагүй контентоор дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах төлөвшлийг суулгахаас өөр замгүй. Байгаль экологийн тэнцвэр алдагдахад ургамал амьтдын оршин тогтнох нөхцөлд сөрөг нөлөөтэй учраас багачуудад амьтдыг энэрэн хайрлах сэдлийг төрүүлэх нь чухал билээ.

-Яагаад заавал Өмнөговь гэж?
-Өмнөговь нь цөлжилт ихтэй аймгуудын нэг. Аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цөлжилтөд хүчтэй өртсөн гэсэн судалгаа бий.

Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнээс шалтгаалан байгаль орчны нөхөн сэргээлтийг хангалттай хийж чадахгүй байгаагаас цөлжилтийн аюул нүүрлээд байна.

Энэ нь нутгийн ургамал амьтан устахад ихээхэн нөлөө үзүүлэхээс гадна аялал жуулчлалын урсгал хумигдах сөрөг талтай. Гэтэл Өмнөговь аймаг түүх дурсгалын ямар их арвин нөөц, өлгий болдог билээ дээ. Аялал жуулчлалыг нь дэмжиж өгснөөр тухайн аймгийн эдийн засаг хөгжихөд чухал нэмэртэй. Магад төсөл маань амжилттай хэрэгжвэл зөвхөн Өмнөговь бус Хөвсгөл, Хэнтий зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад цогц төслүүдээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой.

-Ботго тугалаа ялгахаа байсан өнөө үед дэлхийд ховорхон хоёр бөхт Монгол тэмээгээ сурталчлан таниулж буй нь ихэд олзуурхмаар санагдсан?
– Дэлхийн нийт тэмээний 94 хувийг ганц бөхт тэмээ, 6 хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Энэхүү багахан хувийн дийлэнх нь Монголд бий. Тэгэхээр дэлхийд хосгүй тэмээгээ сурталчлан таниулах нь бидний зүй ёсны үүрэг. Нөгөө талаас бид гагц Монголд л амьдардаг улаан номд орсон мазаалайг нэг дүрээрээ сонгосон. Өдгөө 20 гаруйхан үлдсэн энэ амьтныг хамгаалах асуудалд мөн анхаарал хандуулна.

БИД ТӨСЛИЙНХӨӨ ЭХНИЙ БҮТЭЭЛЭЭР 1,000 ХҮҮХЭД БАЯРЛУУЛНА

-Төслийг нутгийн зөвлөл зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулсан уу?
-Хамгийн түрүүнд Өмнөговийн засаг даргын ажлын албанд танилцуулсан. Их нааштай хүлээн авсан. Дараа нь бид тус аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн болоод төр, олон улсын байгууллагуудтай уулзах төлөвлөгөөтэй байгаа.

-Хүүхдийн контент үйлдвэрлэгчийн хувьд таны мөрөөдөл юу вэ?
-Миний мөрөөдөл бол дүрийн бизнесээрээ дэлхийн контентын зах зээлд өрсөлдөх… Өөрөөр хэлбэл төрөөс уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлдэг болбол эргээд эдийн засагт нөлөөлөхүйц уран бүтээлийг бид хийж чадна.

-“Ботгохон” төсөл шинэ оныг угтан анхныхаа бүтээлүүдээр 1,000 хүүхэд баярлуулах гэж байгааг сонссон?
-Тийм ээ. Бид шинэ оныг угтан эхний бүтээлээ сайн үйлсийн аянд зориулахаар төлөвлөж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжингээ бяцхан үрсийн магнайг тэнийлгэх сонирхолтой, сэтгэл зүрхтэй ямар ч хувь хүн, албан байгууллага бидэнтэй нэгдэж болно. Манай багийнхан эхний хэвлэлтээсээ “Ботгохон” төслийн 1,000 багц бэлгийг гаргаж, 1,000 үрсийг баярлуулах болно.

-Ярилцсанд баярлалаа. 

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим