Нийгэм
Саун массажны газарт 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Гэнэтийн шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Биеэ үнэлж байсан эмэгтэйчүүд нь нийслэл хотод оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 настай болох нь тогтоогдсон байна.
Мөн энэ өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.