Connect with us

Улс төр

Е.Зангар: Ардын намын ялалт авдаг ганц арга хэрэгсэл нь мөнгө

Нийтэлсэн

-

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч Е.Зангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Сүүлийн үед улс төрийн байдал нэлээд тогтворгүй байна л даа. Ялангуяа эрх баригчдын дотоод зөрчил хэрээс хэтэрч байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэлээд гарч байна. Энэ байдалтай уялдуулаад асуухад Баян-Өлгий аймагт улс төрийн байдал хэрхэн өрнөж байна вэ?

 

-Саяхан 12 сарын 03-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Энэ хуралдаанаар Баян-Өлгий аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар АН-ын төлөөлөгчид дэлгэрэнгүй гаргаж тавьсан. 2016 онд МАН эрх барьсанаас хойш байнгын хэрүүл маргаантай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч байнга гарч байгаа асуудал.  2018 оны статистик дүнг авч үзэхэд Баян-Өлгий аймагт ажилгүйдэл, ядуурал, эх нялхсын эндэгдэл нэмэгдсэн, гэмт хэргийн гаралт ч өссөн. Өргөн хэрэглээний барааны үнэ бүр /хэд дахин нэмэгдсэн/ алиагаа алдсан. Төвөөс алслагдсан аймагт шатахууны үнэ өссөнөөр өргөн хэрэглээний барааны үнэ автоматаар нэмэгдэж байгаа юм. Хөдөө орон нутагт хамгийн хямд байх бүтээгдэхүүн бол мах. Гэтэл махны үнэ 40 хувиар өссөн үзүүлэлттэй. Өргөн хэрэглээний бараа өссөнөөс бүх үзүүлэлтүүд буурсан байдалтай гарсан байхад эрх баригчид олноороо түрүү барьж Засаг даргын ажлын үзүүлэлтийг 86 хувийн биелэлттэй буюу хангалттай гэж дүгнэж байна. Гэтэл 2018 онд ЗГХЭГ-аас Баян-Өлгий аймгийг ажлын үзүүлэлтээр нь 21-р байрт орсон гэж дүгнэсэн байгаа. Түүхэндээ Баян-Өлгий аймаг 21-р байранд орж байгаагүй. Ийм байдалтай байхад Засаг дарга өөрийгөө 86 хувийн хангалттай ажилласан гээд дүгнүүлдэг.  Ийм байхад төрийн албаны хүнд суртал, 60 тэрбумын наймаагаар албан тушаалд томилогдсон нөхдүүдийн дарамт бол маш их. Шударгаар хэлэхэд бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл гэхэд л бүгд ханштай болсон байх жишээтэй. Төрийн албанд ороход дундажаар 6-7 сая төгрөг, халамжийн группт ороход 600 мянган төгрөг. Ард түмэн үүнийг ил тод мэдэж байгаа. Энэ байдал нь жирийн үзэгдэл болоод хэвшсэн байна. Иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй, ядуурал нэмэгдэж төрийн албаны хүнд суртал дээд цэгтээ тулсан ийм л байдалтай байна.

 

-Аймгийн эрх баригчид орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр дорвитой ажиллаж байна уу? Хийж байгаа ажлыг нь дүгнээд хэлбэл?

 

Бид Засаг даргаа чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадахгүй, хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр дөрвөн удаа огцруулсан. Намын үзэл бодлоор хоморголон 40 гаруй хүнийг халсан байдалд ардчилсан нам зүгээр суухыг хүсээгүй. Хуульчдын баг ажиллуулж тэр хүмүүсийн эрх ашгийг хамгаалж шүүхээр явсны хүчинд буцаад ажилдаа орох нөхцлийг нь бүрдүүлсэн.

 

Өнгөрсөн жил МАН-ын эрүүл сэтгэдэг 4-5 залуу төлөөлөгчид бидэнтэй нийлээд Засаг даргыг огцруулж байсан. Одоо Засаг даргын гол хийж байгаа ажил нь гэвэл хэдэн ИТХ-ын төлөөлөгчдөө хэрхэн яаж өөрсдийнхөө талд оруулах. Эхлээд албан тушаалаар авлигаддаг байсан. Дараа нь өөрт нь болон гэр бүлийн хүн, хамаатанд нь албан тушаал өгөх, гайгүй байршилтай газар олгох зэргээр тогтоож байсан. Одоо тендерээр тэднийг тогтоож байна.

 

Шударга ёс, сахилга бат, дэг журам ярьдаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань өнгөрсөн жил Засаг даргаа сайн ажиллаж байна гэж авч үлдсэн. Харамсалтай нь нэг жилийн хугацаанд Засаг дарга ажлаа сайжруулах талаар нэг ч алхам хийгээгүй. Үүнийг би баримттай хэлнэ.

 

-Тодруулбал?

 

Баян-Өлгий аймгийн Халамж үйлчилгээний газраас 1.200.000.000 төгрөгийн халамжийн мөнгөө иргэд авч чадахгүй байна. Энэ асуудлыг Сангийн яамны аудит шалгаад аймгийн Засаг даргын буруугаас болсон гэдгийг тогтоосон. Яагаад ийм байдал үүссэн вэ гэхээр 2017 оны төсвийг хуваарилахдаа халамжид зориулах мөнгөнөөс 1,4 тэрбум төгрөгийг хасаад өөр зорилгоор зарцуулснаас болоод өр үүссэн. Ялангуяа ахмад настнуудын эмчилгээний зардал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эмчилгээний халамжийн мөнгө огт олгогдохгүй байгаа. Энэ 1,2 тэрбум төгрөгийг тооцоод үзэхэд дундажаар нэг хүн 3.4 сарын халамжийн мөнгөө дутуу авч байна. Иргэдийн ярьж байгаагаар “2016 он хүртэл бидний дансанд халамжийн мөнгө орлоо гээд мессеж ирдэг байсан. Бид айвуу тайван мөнгөө очоод авдаг байсан. Гэтэл одоо төрийн банкинд халамжийн мөнгө орлоо гэж сонсоод л үүрийн 04:00 цагт гэрээсээ гарч банкны гадна очерлодог болсон” гэж ярьж байна.

 

Мөн халамж тэтгэвэрийн мөнгө бүрдүүлдэг нийгмийн даатгалын хэлтэс 600-700 гаруй сая төгрөгийг байгууллагуудаас авч чадахгүй байдалтай байна. Бид энэ байдлыг судлаж үзэхэд аймгийн төвийн бүх сургуулиуд өртэй гарсан. Жишээбэл, I сургууль 220 сая, II сургууль 40 гаруй сая төгрөг, Дэлүүн сумын сургууль 100 гаруй сая, Сагсай сум сургууль 80-90 сая төгрөгийн өртэй байна. Яагаад энэ өр үүссэн бэ гэхээр илүү орон тоогоор шахааны хүмүүс ажиллуулснаас нийгмийн даатгалын мөнгөө төлж чадахгүй байдалд хүрсэн.  Одоо манай засаг даргын байдал яг УИХ-ын даргын байдалтай л адилхан байна.

 

-Баян-Өлгий аймаг газарзүйн байршлын хувьд алс хол баруун хязгаарт оршдог. Төрийн бодлого, хүртээмж хэрхэн хүрч байна. Аймагт хөгжил, бүтээн байгуулалт хэр хийгдэж байна?

 

Эдийн засгийн хувьд Баян-Өлгий аймагт үйлдвэрлэл гэж байдаггүй. Мал аж ахуйд голлож амьдардаг. Өнгөрсөн хавар хүндхэн хавар болсон. Өвөл ч хүнд болох төлөвтэй байна. Өнгөрсөн жил ЗГ-аас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Малын тэжээлийн үнэ тогтворжуулах зорилгоор Баян-Өлгий аймгийн нэг аж ахуй нэгжид нэг тэрбум төгрөг хүүгүй хуваариласан. Тухайн үед имй мөнгө очсон байхад манай аймагт нэг шуудай хивэгний үнэ урьд өмнө байгаагүй буюу 35000 төгрөгт хүрч байсан. Тэгэхээр төр засгаас өгсөн дэмжлэгийг аваад ч үнийн асуудлыг тогтворжуулж чадахгүй байгаа нь аймгийн удирдлагуудын хэр ажиллаж байгаагийн бодит жишээ шүү дээ.  Бид нар сая хуралдаанаа орхиж гарсан. Яагаад гэхээр ирэх оны төсөв хэлэлцэхэд АН-ын 16 төлөөлөгчид нэг ч сохор зоос хуваарилахгүй байна. Ийм хатуу улс төржсөн байдалтай байна. Тэр 16 хүн чинь нийт сонгогчдын 40 гаруй хувь нь шүү дээ. Тэгэхээр тэр төлөөлөл бүхий хүмүүс бүтээн байгуулалт, янз бүрийн хөрөнгө оруулалтаас гадуурхагдаж байгаа гэсэн үг шүү дээ.  Баян-Өлгий аймагт ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Үүний тод жишээ гэвэл нондин жил 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгууллатын ажлыг хоёрхон бүлэг хувааж авсан. Барилга хот байгуулалтын яамны сайд Баделхан, талыг нь засаг дарга, тамгын газрын дарга нийлээд авчихсан.

 

Тамгын газрын дарга нь ажлын хэсгийн тушаал гаргасан байгаа юм. Тэр ажлын хэсгийнх нь дарга өөрийнх нь ах. Тендерийг ахынх нь бүртгэлтэй оролцоотой компани авч байна. Мөн Дэлүүн сумын Тамгын газрын дарга нь тушаал гаргаад хүргэн нь тендерийг нь авсан. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ. Бүх тендерийн ард МАН-ын 23 төлөөлөгч зоолттой байна. Ямар ч барилгын компанигүй мөртлөө бүх тендер авчихсан. Тэгээд хийж чадахгүй барилгын компанитай хүмүүсээс хийгээд өгөөч гээд гуйж байна. Ашиг хонжоо нь МАН-ын төлөөлөгч нар л авдаг. Баян-Өлгий аймагт хэзээ ч байгаагүй ийм хачин жишиг тогтоод байна. Энэ бүтээн байгуулалтын 24 тэрбум төгрөгтэй холбогдуулаад ярихад, аймагт бий болох 11, 14 тэрбумын өртөгтэй гурван том ажил хугацаандаа эхлээгүй. Хугацаандаа эхлээгүй бол хуулираа оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах ёстой. Хэрэв хуулиараа буцаагаад авчих юм бол Баян-Өлгий аймаг 11,14 тэрбумын төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын боломжоо алдах юм.

 

-Таны бодлоор ямар бодлого барьж ажиллавал Баян-Өлгий аймгийн хөгжлийн гарц гэж харж байна вэ?

 

-Бидэнд нь уламжлалт мал аж ахуй минь байна. Байршилын хувьд давуу тал болсон Орос, Хятад хоёр улстай хиллэдэг.. Бараг гэр бүл бүрээс нэг хүн наймаа хийж байна. Жирийн иргэд, төрийн албан хаагчид амралтаа аваад л хилийн наймаанд явдаг. Хүмүүс наймаагаар л амьдардаг. Сүүлийн үед аялал жуулчлалын салбарт ирээдүй харагдаж байгаа. Таван богд цогцолбор газарт уулчид, жуулчид ихээр ирж байна. Үндэсний онцлогийг харуулах, үндэсний цөөнхийг сонирхох жуулчдыг татах давуу тал бий. Гэтэл үүнд төрийн бодлогоо хандуулаад дэмжих зүйл байхгүй байна. Цогц бодлого гэж алга. Бүгд урсгалаараа хувийн тэмцлийнхээ зүтгэлээрээ л явж байгаа.

 

Бүргэдийн баяр гэхэд л хичнээн мянган жуулчид ирж байна. Ирээдүйд хөгжлийн нэг эх үүсвэр болчихоор салбар. Оросууд газраар загасчлахаар их ирдэг. Үүнийг бодлого болгоод наад захын тэдний аюулгүй байдлыг хангаад, жорлон төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл одоогийн эрх баригчид хэдэн төлөөлөгчдөө яаж авч үлдэх үү гэдгээ л бодохоос улс орны хөгжилд нэмэр болох, бодлого хэрэгжүүлэх тэнхэлгүй л байх шиг. Ганц бүргэдчин охин Монголын соёлыг дэлхийд таниулсан жишээ байна. Энэ мэтчилэн ховор соёлоо ил гаргаж дэлхийн анхаарлыг хандуулах юм бол маш олон зүйл байна шүү дээ.

 

-АН шинэчлэлийн бодлогоо улс орон даяар эхлүүлсэн. Энэ үйл ажиллагаа танай аймагт хэрхэн өрнөв? Үр дүн нь юу байв?

 

Намын шинэчлэл амжилттай үргэлжлээд явж байна. Намын эв нэгдлээ бариад намынхаа дүрмийн дагуу ажиллаж байгаа. Монголоо сонсъё, Хөгжил шинэчлэл аянууд амжилттай явагдлаа. ҮБХ-ны гишүүд маань сумуудын айл өрхүүдээр зочилж сонгогчидтойгоо уулзлаа. Бид иргэдтэй хийх уулзалтаа уламжлалт арга хэлбэрийг нь өөрчлөх ёстой гэж үзсэн. Хуучин бол 40-50, сайндаа л 100 хүн цуглардаг. Цөөхүүлээ учраас хөдөө маш дарамттай байдаг. Зарим төрийн албан хаагч нарыг дуудаад л загнадаг. Тэр бүү хэл дуудаж ирүүлээд АН-ын оруулсан мэдээлэлд яасан их лайк дарж, сэтгэгдэл бичдэг юм. Бараг хариуцлага тооцох асуудал яригддаг. Ийм хүнд байдалд байдаг. Шийдчихсэн 40-50 хүн л уулзалтад идэвхитэй хамрагддаг. Тийм учраас бид энэ хоёр намын ялгааг харуулахын тулд олон нийтийг хамарсан эерэг уулзалтууд, арга хэмжээнүүд зохион байгуулах маягаар иргэдтэй уулзалт хийсэн. Ер нь хүмүүстэй ажиллах арга барилаа өөрчлөх чиглэлээр намын үзэл баримтлал, зорилгыг ойлгуулахын тулд нэлээд дорвитой ажиллаж байна. Мөн бид намын шинэчлэлийн хүрээнд хэд, хэдэн зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Өнгөрсөн зун баруун бүсийн чуулга уулзалтаа амжилттай хийлээ. АН-ын байр 1960-аад онд баригдсан байшин байсан. Гэрээ засаад, төрөө зас гэгчээр засах санаачлага гаргаж, зураг төсөл ч хийгдэж дөрвөн давхарынх нь цутгалт хийгдсэн. Одоогоор цаг агаарын онцлогоос шалтгаалан барилгын ажил зогссон байгаа. Ирэх жилийн 12 сард буюу намын 30 жилийн ойгоороо ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

 

-Өнгөрсөн зун гамшигт нэрвэгдэж олон айл өрх орон гэргүй болсон шүү дээ. Тэр өрхүүдэд хандив тусламж үзүүлж орон гэртэй болгох тал дээр ямар ажил хийгдсэн бэ?

 

-Аймгийн төвийн гурван багийн айл өрхүүд гамшигт нэрвэгдсэн. Миний сонгогдсон баг учраас энэ тал дээр хяналт тавиад ажилласан. Зөвхөн үерт өртсөн хүмүүст зориулаад Казакстан болон Монголын ард түмний сайн санааны үүднээс өгсөн 1,2 тэрбум төгрөг бэлнээр цугларсан. Энэ хандивыг хуваарилах зорилгоор аймгийн ИТХ хуралдсан. Хуралдаанаар гамшигт нэрвэгдсэн 900 өрхөд 200 сая төгрөгийг нь айл өрхүүдэд хохирлынх нь хэмжээнээс хамаарч их нэрвэгдсэнд нь 300, дун зэрэгт нь 200, бага хэмжээнд нэрвэгдсэнд нь 100 мянга гээд бэлэн мөнгө л тараасан. Орон сууц барина гээд 500 сая төгрөгийг нь хуваариласан. Өмнө Кувэйтын тусламжаар орон сууц баригдаж бөөн хэл ам болсон. Тендер зарлаад чанаргүй барьсан учраас. Үерийн үйл ажиллагааны зардалд 480 сая төгрөг зарцуулсан гээд өр хаасан. Томилолт 90 сая төгрөг. Уг нь энэ бүгд чинь хуулираа бол аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөөс гарах ёстой мөнгө. Гэтэл засаг даргын нөөц хөрөнгөөс ямар ч мөнгө гараагүй. Хүмүүсийн сайхан сэтгэлийн үүднээс өгсөн мөнгийг зорилтот бүлэгт нь өгөхгүй өр хааж боломгүй л санагдаад байгаа юм л даа. Би хуралдаан дээр хэлсэн. 480 сая төгрөгөө та нар засгаасаа гарга л даа. Үүний төлөө тэмц, яв. Материалаа бүрдүүлээд очиход Монголын төр засаг гамшигт нэрвэгдсэн нэг аймгийн зардлыг төлдөг юм. Сайн ярих юм бол яригдаад байгаа ЖДҮ-гийн чинь тал мөнгө байгаа биз дээ. МАН олонхоороо л шийдсэн. Ийм хариуцлагагүй, хүн чанаргүй байдалтай л байна. Хүмүүсийн сайн санааны үүднээс өгсөн мөнгөнөөс хүртэл завших шунал бий болсон байна.

 

– Эрх баригчдын энэ бодлого шийдвэрт сөрөг хүчний хувьд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

 

-Эрх баригчдын энэ улаан цагаандаа гарсан бодит байдлыг ард түмэнд хүргэх тал дээр сөрөг хүчний хувьд хяналт тавьж ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхэд хэлний асуудал бэрхшээлтэй байдаг. Өдөр тутмын сонин очлоо гэхэд хөдөөний хүмүүс маань 100 хувь уншаад ойлгохгүй. Хөдөөний хүмүүсийн ганц мэдээлэл авдаг суваг нь орон нутгийн радиогийн 09:00-10:00 цагийн хооронд явдаг нэг цагийн нэвтрүүлэг л байдаг. Энэ радиогийн санхүүжилт нь эрх баригчдын гарт байдаг учир бидний дуу хоолой ард түмэнд хүрнэ гэж байхгүй. Бодит байдлыг ард түмэнд тайлбарласан мэдээ хэзээ ч явдаггүй. Бид энэ бүхнийг харж суухгүй улиралд нэг удаа казак хэл дээр сонин гаргаж 25 мянган иргэддээ хүргэж байгаа. Ингээд ч болов энэ улс оронд болоод байгаа хууль бус явдлын бодит байдлыг хүргэхгүй бол жирийн хөдөөний иргэдэд маань мэдээлэл хүргэхэд бэрхшээлтэй байна. Ардын нам 2020 онд ялалт авахын тулд ганц зүйлд найдаж байгаа нь тодорхой. тэр нь мөнгө. Өмнө нь ч мөнгө ашиглаад л ялж байсан. Ирэх 2020 оны сонгууль ч гэсэн мөнгөний сонгууль болох гээд байна. Энэ бол гарцаагүй. Тэд нарт амлалтаа ингэж биелүүллээ гээд хэлэх гялтайх ч юм байхгүй. Тийм учраас энэ башир аргаа хэрэглээд сонгогчдыг мөнгөөр худалдаж авч ялна гэж бодоод байх шиг байна. Ямар нэгэн аргаар мөнгөтэй болчих юм бол тэр мөнгөөрөө төрийн эрх авах бариант л үлдсэн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд эрх баригчид мөнгөний хойноос үхэн хатан гүйж байгаа тод жишээнүүдийг би түрүүнд хэлсэн. Бид ард түмэнд та нар мөнгийг нь ав. Харин дахин хууртаж болохгүй шүү гэдгийг сонгогчдод ойлгуулах нь чухал. Үүнээс бид хамгаалж чадах юм бол 2020 онд арай өөр сонголт явагдах байх гэж найдаж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин

 

Сэтгүүлч: Ц.Байгальмаа

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат эдийн засагч цолоор:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
  • “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
  • “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
  • “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
  • Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
  • ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
  • ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
  • “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
  • ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
  • ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
  • ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.

Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.

Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.

Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.

Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим