Нийгэм
Шударга бус хүмүүс МАН-аас шахагдан гарч байна

Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товлосон бөгөөд энэ удаагийн хурлаар нам доторх хагаралаа засна гэх хүлээлт үүсээд байгаа юм.
МАН-ын үүрийн дарга нар болон намын дэргэдэх ТББ-ын гишүүд “МАН-ын дотоод асуудал даамжирч улс орны асуудал болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий удирдлагууд нэгнээ гүтгэх, доромжлох асуудал даамжирч байгаа учраас өнөөдрийн хурлыг гурван асуудлаар хийж байна.
1.Үүсээд буй асуудлаа дотооддоо шийдэх хэрэгтэй. МАН-ын Бага хурал маргааш хуралдах тул дотооддоо ярилцах, төрийн ажлыг гацааж байгаагаа зогсоох хэрэгтэй.
2. Жирийн гишүүдийнхээ дэмжлэгээр төрд гарсан УИХ-ын гишүүд маань өөрсдийн хувийн эрх ашгаа хөөж, асуудалд хандахаа болих хэрэгтэй байна. МАН-ын залуу гишүүд бид харж байна. Үнэхээр МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил байдаг юм байна. Уран сайхны кинон дээр гардаг мафи байдаг юм байна.
3. 60 тэрбум. Тухайн үед 2016 оны сонгуулийн өмнө намын удирдлагууд МАН-ын удирдлага, тухайн үеийн дарга нарын ар гэрийнхэн төрийн ажилд орж, чадваргүй ажиллаж байна.
Дарга нар вакумд ороод гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна.
Мөн 100 жилийн түүхтэй нам сүйрч байна гэж ярьж байна. Тэгвэл ҮГҮЙ. Харин ч цэвэрших үйл явц явагдаж байна. Шударга бус хүмүүс намаас шахагдан гарч байна.
Хяналтын ерөнхий хороо дүгнэлтээ гаргаж, шударга бус гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ.
МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Posted by Ikon News on Monday, December 17, 2018

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.