Нийгэм
Smartcar.mn цахим систем, аппликэйшнаар бүхнийг шийдэх болжээ

Урсан өнгөрөх цаг хугацаатай уралдан бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөж бүгд л цахим орчинд ажлаа амжуулах болсон. Тэр дундаа жолооч нарт зориулагдсан авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг анх удаа бүрдүүлсэн Smartcar.mn цахим үйлчилгээний аппликейшнаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээлийг хянах, татвар төлөх, торгууль, оношилгоо, даатгалын мэдээллийг авахгээд орон зайнаас үл хамааран асуудлаа шийддэг болсон.
Нийслэлийн жолооч нарт зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем хөгжүүлэх төслөөр цаашид төлбөртэй зогсоолын байршлын мэдээлэл авах, жолоодох эрхийн оноо шалгах, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдох, Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл харах, Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл харах, Замын хөдөлгөөний зөрчил мэдээлэхзэрэг 9 үйлчилгээг шинээр хүргэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.