Нийгэм
“Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэх менежмент”-ийн сургалт зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Дахин боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэх менежмент” сэдвийн хүрээнд хог хаягдлын мэдлэг,мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.
Сургалтад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, иргэд, Сууц өмчлөгчдийн холбоод болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хог хаягдлын тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчигээний Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ, Эко-Эрин тохижилт ХХК, Охь мандал ХХК-ийн төлөөллүүд 100 гаруй хүн оролцлоо.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, МХХДБҮХ-ны Ерөнхийлөгч Д.Бямбасайхан, гүйцэтгэх захирал П.Цэндмаа нар болон “Эко Парк Улаанбаатар” ХХК, “Пластик центр” ХХК, ХААИС, МУИС-ийн төлөөллүүд оролцож хог хаягдал дахин боловсруулалтын олон улсын туршлага, Монгол улсын хог хаягдал дахин боловсруулах салбарын өнөөгийн байдал, хог хаягдлын ангилан ялгалтын талаар мэдээлэл, сурталчилгааг хийсэн юм.
Сургалтын үеэр ирсэн зочид, төлөөлөгчдөд дахин боловсруулан гаргаж авсан зүйлсийн танилцууллаа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.