Дэлхийд алдартай Калашниковын автомат буюу АК-тай дүйцэхүйц өөр нэг автомат бууг Орост үйлдвэрлэж эхэлсэн хэмээн зэр зэвсгийн үйлдвэрлэлийн нэрээ нуусан эх сурвалж РИА Новости-д мэдээлсэн байна.
Бууг Дегтяровын нэрэмжит үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 5,45-миллиметрийнх ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Батлан хамгаалах яам гэрээ байгуулж, захиалгаа өгчээ. Хэчнээн тооны буу захиалсан талаар харин мэдээлэлгүй байна гэсэн байна.
Гэхдээ Батлан хамгаалах яам энэ оны эхээр хийсэн мэдээлэлдээ 2020 он дуустал армийн зэвсэглэл шинээр хэд хэдэн зэвсэг нийлүүлнэ гэсэн бөгөөд үүн дотор 5,45 миллиметрийн 6П67 автомат, 7,62 миллиметрийн СВ-98 мэргэн буу /винтовка/, 9 миллиметрийн ВССМ мэргэн буу /винтовка/, “Вал” маркийн автомат буунууд нийлүүлнэ гэсэн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ