Улс төр
Манан задрах,эс задрахыг шийдэх МАН-ын бага хурал

Нэгэнт эхлүүлсэн “их цэвэрлэгээгээ” Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Л.Амарбаясгалан нар зоригтой дуусгаач ээ МАНАН задрах, эс задрахыг шийдэх МАН-ын Бага бага хурал эхэллээ.
Гаднаа жагсаалтай, уриа лоозонтой хаалттай эхэлсэн энэ хурлаас ард түмэн ялах уу, компанийн засаглал ялах уу гэдгийг харахаар ард түмэн хүлээж байна. Хурал хэдийгээр нэг намын дотоод асуудлыг хэлэлцэж буй ч үүний үр дүнгээс Монголын ирээдүй хамаарах болчихоод байна. МАНАН-г бий болгож, Монголын улс төр, Монголын ард түмний баялгийг хэдхэн гэр бүл шийддэг болгосныг МАН төр, засгийн эрх барьсан өнгөрсөн 20 жилийн түүхээс салгаж ойлгох аргагүй юм.
Тиймээс энэ хугацаанд МАН-д бугшсан хулгай луйвар, хуйвалдааныг өнөөдрийг хүртэл өөгшүүлэн, буглуулсан лидер нэртэй хүмүүстэй хариуцлага тооцож, их мөнгөөр өндөр эрх мэдэлд хүрсэн улстөрч нэртэй компанийн төлөөллийг МАН-аас зайлуулахаас нааш цэвэрлэх боломжгүй нь нэгэнт тодорхой. 60 тэрбумын схемээр Монголын төрийг мөнгөний авдар мэт харж байсан эрх мэдэлтнүүд, ард түмний баялгийг УИХ гэх 76-хан гишүүн хуйвалдаан хулгайгаар хувийн компанид шилжүүлсэн Цагаан суваргын стратегийн ордын хэрэг, төрийн бүх албанд зөвхөн мөнгө, танил талаар томилогдож төрийн албан хаагчдын дархлаанд халдаж буй зэрэг нь бүгд өнөөдөр улс төрд мөнгөөр шургалсан бизнесийн бүлэглэлийнхэнтэй холбоотой юм.
Үүнийг ч У.Хүрэлсүх Бага хурал дээрээ “Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна.
Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” хэмээн хэлжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас эхлээд хууль тогтоох дээд байгууллага УИХ болон МАН дахь улс төрийн эрх мэдэл, нөлөөгөө хадгалж хамгаалаж үлдэхийн тулд яаж улайрч буйг бид бэлхэнээ харж байна.
Бизнес, улстөрийн бүлэглэл МАНАН-д Монголын төрд бугшиж байр сууриа бэхжүүлсэн нь 2-3 хан жилийн хугацаанд бий болоогүй ээ. Ардчиллал гэх нэр зүүсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямх ямхаар бий болсоор эдүгээ үндэс суурь нь бат бөх бэхэжсэн ганц Хүрэлсүхийн хүчээр биш бүх нийтийн хүчээр хөдөлгөхөөс нааш дийлдэхгүй ургаа чулуу болсон. Тиймээс энэ их цэвэрлэгээг У.Хүрэлсүх шударга, зарчимч намынхаа гишүүдийн дэмжлэгтэйгээр өөрийн багийнхны хамтаар тэмцэж байж ялж дийлж чадна.
Харамсалтай нь “60 тэрбумынхан” өнөөдөр энэ их цэвэрлэгээг бага дээр нь дарах, намжаах хүчийг нь сулруулахын тулд У.Хүрэлсүхийг ганцаардуулах тактик барьж эхэлжээ. У.Хүрэлсүхийг дэмжсэн УИХ-ын гишүүдийг хууль хүчний байгууллагуудаар дарамтлах, нам дахь баруун гар нь болсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах зэрэг самар чөмөх аргаар нэг нэгээр нь сугалж, хүчгүйдүүлэхийн тулд бүхэл бүтэн жагсагчид хөлсөлжээ. Намын байрных нь гадаа уриа лоозон баригчдын “бай” нь МАН-ын генсек Л.Амарбаясгалан бололтой. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг МАН-аас хөөх асуудлыг сарниулахын тулд тэд намын генсек Л.Амарбаясгаланг огцруулах асуудлыг өнөөдөр ийнхүү сөргүүлэн барьцаалж шоудаж байна. М.Энхболдын хэлснээр МАН-д 20 гаруй жил бугшиж бугилсан “хатиг” өнөөдөр нүүрэн дээр нь ил гарч ирсэн нь энэ. Ийм “хатиг” дотроо бугшиж бугилж байсныг мэдэхэд цаг хугацаа, эрх мэдэл хэрэгтэй байсан. Энэ тохироо У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд болсноор, Л.Амарбаясгалан МАН-ын генсек болж намынхаа гал тогооны гүнд нь орж, эрх мэдэлтнүүдийн дунд орсноор л илүү ихээр мэдэж-мэдэрч, ил болж гарсан.
Тэд мэдэж-мэдрээд, бүтэн жил засах гэж залруулах гэж нам дотроо тэмцээд, дийлэлгүй өнөөдөр ард түмний дэмжлэгтэйгээр их цэвэрлэгээг эхлүүлэх гэж байна. Энэ тэмцэл, цэвэрлэгээг нэгэнт зориглон эхлүүлснээрээ хичнээн сайн муугаар цоллогдож буй ч У.Хүрэлсүх, Л.Амарбаясгалан хоёр л дуусгах ёстой. Харин МАН-ын Бага хурал 60 тэрбумын толгойлогч гэгдээд байгаа М.Энхболдод хариуцлага тооцож, нам доторхи бизнесийн бүлэглэлийн хамгийн сонгодог төлөөлөл болохоо Цагаан суваргын хуйвалдаанаар харуулсан Н.Номтойбаяр нараа МАН-аас зайлуулж чадахгүй бол МАН гэдэг нам Монголоос байтугай дэлхийгээс зайлах цаг болсноо л ард түмэндээ батална. Бага хурлын гишүүд ээ, эхлээд МАН дахь бизнесийн бүлэглэлийн төлөөлүүдээ зайлуулчих.
Монголын Засгийн газрыг хэдхэн гэр бүлийн “компанийн засаглалд” шилжүүлсэн улс төр, бизнесийн олиграхиуддаа хариуцлагаа тооцчих. Монголын төр, засгийг төр засаг шиг болгочих. Танай намын “гал тогоон” доторх хэрүүлээс илүү өнөөдөр ард түмэнд улс орны эрх ашиг, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, улс төртэй

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.