Улс төр
МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаанд гишүүд санал хэлж байна

МАН-ын III бага хурал түр завсарлаад эргэн хуралдаж эхэллээ. Ирц 80 хувьтай, хуралдаан хаалттай хэвээр үргэлжилж байна. Яг одоо Бага хурлын гишүүд санал хэлж байгаа юм байна.
МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН БАТСҮМБЭРЭЛ:
Сүүлийн үед зарим Их хурлын гишүүд нам руугаа дайрдаг намаа гүтгэдэг асуудал байна. Энийгээ болисой гэж хүсч байна. Тэр тусмаа Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн бусдыг зодоон цохион хийсээ гэж гүтгэхгүй байхыг хүсч байна. Жагсаал цуглаан хүртэл хийж нам руу давшилж байна. Нэгэн цагт намынхаа хамт олныг удирдаж явсан хүн байж намынхаа хамт олныг гүжирдэж гүтгэдэг, харлуулдаг, нам руу чиглүүлж жагсаал зохион байгуулдаг асуудлаа зогсоо. М.Энхболд даргад хандаж хэлэхэд хэсэг хүмүүсийн хатгалгаар заавал ингэж суудалтайгаа зууралдаад байх юм уу, олон л албан тушаал өгч үзсэн, авч үзсэн хүн шүү дээ…
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
М.Энхболд даргад тусалж хамт олон дотроо асуудлаа шийдвэрлэж чадах сүүлийн цаг хугацаа өнөөдрийн энэ хурал байж магадгүй гэж бодож байна. Биднээс хамааралгүйгээр маргаашнаас эхлээд нийгмийн асуудал болж хувирах магадлалтай байгаа. Сүүлийн 27 жилийн туршид хуримтлагдаж хөшигний ард байсан асуудлыг ард түмэн мэддэг болсон. Шинэ жил болоод мартана гэж ярьж байгаа. Ямар нэг баяр ёслол болоод мартана гэж байхгүй болсон. Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой асуудалд хариулт өгч чадахгүй бол нийгэм өөрөө хариулт өгнө. М.Энхлболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиалын штаб энэ тэр гээд нэлээд юм ярьж байгаа. Энэ хүнийг үнэндээ та л өөрөө Т.Бадамжунайг Сингапур руу авчирч, ял авах гэж байхад нь өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа юм шүү дээ. Үнэн болсон зүйл гэвэл энэ. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ. Баатар гэж хүнтэй холбогдсон энэ тэр гээд яриад байдаг. Голомтын Баясгалан гэдэг хүнтэй та өөрөө захиалга өгөөд л нэвтрүүлэг хийлгэсэн. Одоо тэгээд үүнийг ингэж яриад хэрэггүй. Дахиад л нөгөө МАНАН гэдэг чинь энэ. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон намд шургачихсан байсан зүйлийн чинь эсрэг тэмцээд барахгүй явж байгаа нь үнэн шүү дээ. Эрдэнэтийн 49 хуввьтай холбоотой асуудлыг шийдье гээд явж үзсэн. Ц.Нямдорж гуай хэлэх байх. Хууль хяналтын байгууллага дээр очоод л таг гацдаг. Тийм болохоор бид сонгууль болохоор л ийм асуудлыг шийднэ гэж яриад хэрэггүй. Энэ бүх хувьчлалууд нэг хүн дээр оүчиж гацаад байгаа нь үнэн. Өнөөдөр бага хурал шийвдэрээ гаргах ёстой. Өөр хаана шийдвэр гарагах юм. Бага хурал нь их хурлын төв субъект. Цагаа сунгаад шөнөжингөө ярьж хэрэлдээд ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Хууль хяналтын байгууллагатай холбоотой нь үнэн. Х.Энхжаргал дарга хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан асуудлыг гуч болгоно шүү гэж хэлж байсан. Зунжингаа бид асуудал дундуур явлаа. Энэ нь тийм сайхан зүйл биш. Үүнийг би харин намынхаа ирээдүйн төлөө хийж байгаа зүйл гэж залуу хүний хувьд бодож байгаа. НАМЗХ-ны хурлыг зохион байгуулсан хүн та өөрөө. Тухайн үеийн үйл явдалд оролдцож явсан залуучуудаасаа би уучлал хүсье. Тэр үед эхлээд би буруу ойлгочихсон явсан. Тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх хүрч ирээд бид нартай уулзаад бидний зарим нөхдүүдтэй уулзаад явж байхад би ойлгодоггүй байсан. Үүнийг чинь л МАНАН гээд байгаа юм. АН МАН хамтарч Засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм биш. Намаас төрөөс парламентаас хууль хяналтын байгууллагаас дээгүүр байгаа эрх мэдлээр Оюу толгой Таван толгой Эрдэнэт гээд энэ хэдхэн зүйлийг аваад хязгааргүй эрх мэдэлтэйгээр цаашаа явах Сингапур Мексикийн хар тамхины сүлжээ шиг систем хийж байгаа зүйлийг харсан учраас бид арга буюу үүний төлөө тэмцэж байгаа юм. Тиймээс өнөөдөр бага хурал дотроо шийдэхгүй бол нийгмийн асуудал болж хувирна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:
Өнгөрсөн 2012-2016 онд би Иргэдийн хуралд наймуулахнаа С.Бат-Үүл даргатай нэгнээ үзэж ажилладаг байсан. Тухайн үед Ардчилсан нам олуулаа хэрнээ хоорондоо хагаралтай, улсад юу ч хийхгүй байгааг хараад хэрвээ бид олуулаа болвол их зүйл хийнэ дээ гэж мөрөөдөж байсан. Харамсалтай нь өнөөдөр чадаагүй. Бонд, үнэ тогтворжуулах, цэвэр агаар сан, АСЕМ гээд зөндөө олон асуудлууд огт шийдэгдээгүй. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Зөвхөн Дубайн гэрээнээс гэхэд бид 2 тэрбумын алдагдал хүлээгээд сууж бйна. Гудамж төслөөс, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг олон тэрбумын асуудал байна. Эдгээртэй холбогдсон бүх хүмүүс бүгд гудамжинд зүгээр явж байна. Харин тэдний гар хөл болсон генералууд, хүчнийхэн тэднийг хаацайлсан ойлгомжгүй тайлбарууд хийж эхэлсэн. Тэр бүх мөнгө авсан хүмүүс нь хаана байна? Гаргаж ирсэн нь ЖДҮ. Энэ ЖДҮ гэдэг чинь барьцаатай зээл. Үүнийг зориулалтын бусаар ашигласныг харин судлах хэрэгтэй, зориулалтын бусаар ашигасан бол харин хариуцлага тооцох хэрэгтэй. Гэтэл энэ хэргээр хөшөө хийчхээд араар нь Эрдэнэт, Стандарт банкны асуудал зэрэг том том асуудлууд нуугдаж байна. Гадаадад гараад энгийн хүнээс асуугаад үз! Бүгд л шударга байдал хүсч байна. Өнөөдөр бүгдээрээ шударга байдлыг тогтоох гэж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.