Нийгэм
Эхнэртэйгээ хүндлэлгүй харьцаснаар аз хийморь нь нүүр буруулдаг

Эхнэртэйгээ хүндлэлгүй харьцаснаар аз хийморь нь нүүр буруулдаг гэж ярьцгаадаг нь үнэний хувьтай гэж үздэг аж.
Учир нь эмэгтэй хүний бодол эрэгтэй хүнийхээс хэд дахин илүү хүчтэй байдаг бөгөөд өөрийнхөө болоод эр нөхрийнхөө хувь заяанд нөлөөлөх чадвартай байдаг. Эмэгтэй хүн жаргалтай сэтгэл хангалуун байх үед эр нөхрийнх нь ажил үйлс бүтэлтэй, түүний өмнө бүхий л үүд хаалга нээлттэй аз завшаан үргэлж дагаж байдаг бөгөөд эмэгтэй хүний сэтгэл ханамжтай амьдралд нь амжилт таатай зүйлс татагдан ирдэг байна.
Эмэгтэй хүний хүчээр дамжин эр хүнд амжилт таатай зүйлс татагдан ирдэг байна. Эмэгтэй хүний хүчээр дамжин эр хүнд амжилт цэцэглэлт эсвэл уруудалт доройтлын аль аль нь ирэх боломжтой гэж үздэг. Эмэгтэй хүн ертөнцийн нарийн дээд зүйлс, энергитэй холбоотой байдаг учраас, бодож төлөвлөсөн зүйлс нь илүү түргэн бүтэж байдаг. Хэрэв эхнэр хүн гэр бүлийн амьдрал эр нөхөртөө сэтгэл хангалуун бус байвал эр нөхөр нь бодсоноо биелүүлэх амжилтанд хүрэх асуудал бэрхшээлтэй байдаг бөгөөд тиймээс ухаалаг эрчүүүд эхнэртэй хүндэтгэлтэй хандаж өөрийн замыг чөлөөлж байдаг. Тэд сэтгэн хангалуун жаргалтай эхнэр, өөрийнх нь амжилт, сайн сайхны эх булаг гэдгийг мэддэг байна. Мөн үүнтэй уялдаатай ухаалаг эхнэр эр нөхрөө амжилттай явуулахын тулд хэрэглээ хэрэгцээний хязгаараа мэддэг мөн ханашгүй сэтгэлийн бирд зангаасаа болгоомжилдог эгэл даруу зантай байдаг.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.