Нийгэм
Хан-уул дүүргийн 572 өрх агаарын чанарыг хэмжих судалгаанд хамрагдаж байна

Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хийсэн санамж бичгийн дагуу Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран агаар орчны бохирдлыг бууруулах агаарын чанарын судалгааг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын өрхүүдэд авч эхэллээ.
Агаарын чанарын хэмжилт хийх судалгаанд 10 дугаар хорооны Морингийн даваа орчмын 572 айл өрх эхний байдлаар хамрагдаж, амжилттай хэрэгжвэл нийслэлийн 9 дүүргийн гэр хороололд тус төслийг эхлүүлэх аж.
Судалгаанд хамрагдсан 572 өрхөд нийт 60 тн нүүрсийг тарааж, 5 хоногийн турш түүхий нүүрс, 5 өдөр сайжруулсан түлшийг туршилтаар хэрэглүүлнэ. Мөн тодорхой цэгүүдэд хэмжилтийн төхөөрөмжтэй, хөдөлгөөнт хяналтын автомашинтай холбогдох мэргэжилтэнгүүд 24 цагийн турш хяналт тавин үр дүнг тооцон ажиллаж байна. Судалгааг 2018 оны 12 дугаар сарын 14 – 28-ны өдөр хүртэлх хугацаанд авах бөгөөд энэ сарын 28-нд үр дүнг олон нийтэд танилцуулж, цаашид агаар орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөгөө холбогдох албаныхан нэгдсэн байдлаар гаргах аж.
Судалгаанд хамрагдаж буй айл өрхүүдийн нөхцөл байдалтай НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дэд дарга А.Амарсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс судалгааны явцтай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр биечлэн танилцлаа.
Судалгаанд хамрагдаж байгаа иргэдийн санал хүсэлтийг сонсоход түүхий нүүр, сайжруулсан түлш хоёрын ялгаа их байна. Түүхий нүүрс чанар муутай, барьцалдах чадваргүй, бутардаг, асалт муутай байсан.Харин сайжруулсан түлшийг хэрэглэснээр бүрэн шаталттай учраас үнс 50 хувиар буурсан. Мөн төслийн зууханд бол сайжруулсан шахмал түлшний шаталт удаан буюу 7-8 цаг хүртэл халуун илчээ барьж байна хэмээж байлаа.
Судалгаа авч буй холбогдох мэргэжилтэнгүүд жишээ нь таван тонн нүүрс түлдэг байсан айл 2,5 тонн сайжруулсан түлш хэрэглэж, эдийн засгийн хэмнэлт гарах үндэслэлтэй байна. Ялгаа нь сайжруулсан түлш түүхий нүүрсийг бодвол илчлэг өндөртэй, чийгшэл багатай, атоз, угаарын хий ялгаруулт бага хэмээн бодит нөхцөл байдлыг танилцууллаа.
/Түүхий нүүрс хэрэглэж байгаа айлын яндангаас утаа тортог их ялгарч байна. Харин судалгааны сайжруулсан түлш хэрэглэж буй айлын яндангаас утаа тортог гарахгүй байгаа бодит байдал/
Энэхүү 3 дугаар шатны төслөөр шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх, түлш нийлүүлсэн бүс орчимд орчны агаарын чанарын хэмжилт хийж, үр дүнг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эх үүсвэрээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд болон өмнөх төсөлд хийгдсэн усан халаалтын зуухнуудыг магадлан итгэмжлэх, орчны хэмжилтийн хяналтын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сайжруулах шаардлагатай үйл ажиллагаанууд дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж ажиллах аж.

Нийгэм
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.
Нийгэм
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна

УБЦТС ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр ажиллуулж эхэлсэн дуудлага хүлээн авах утаснууд 2025 оны 03 сарын 14-өөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллаад 04 сарын 01-ний өдрөөс хаагдахыг сонордуулж байна.
Тиймээс хэрэглэгчид та бүхэн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авна уу. Бид 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллаж байна.
Нийгэм
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний энэ өдрийг анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулж ирсэн түүхтэй.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг.
Эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.
-
Эдийн засаг17 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Улс төр18 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна