Нийгэм
Мөнгө тогтоох 10 ухаан

Хүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед мөнгө нь альваа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байсан аж.
Мөнгө олох хэцүү, үрэх амархан гэдэг. Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайнга ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй. Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамаардаг байна. Ингээд мөнгө тогтоох арван нууцыг хүргэе.
1. Орон гэрийнхээ амин чухал хэсэг болох галын өрөө, үүдний өрөөгөө маш цэвэрхэн байлга. Мөнгө бохир, заваан газарт ирдэггүй.
2. Мөнгөтэй болсон эхний өдрөө бүү үр. Мөнгөө түрийвч эсвэл хайрцганд хийж хадгал. Ингээд маргааш өглөөнөөс эхэлж, бага багаар үрж болно. Энэ нь бодлогогүй алхам хийх, төлөвлөөгүй зардал гарахаас сэргийлдэг.
3. Мөнгөний түрийвч улаан өнгөтэй байвал сайн, эсвэл улаан өнгийн оруулга, чимэглэлтэй байж болно.
4. Түрийвчиндээ зөвхөн мөнгө, карт л хийх ёстой. Гэрэл зураг, чек зэрэг илүү юм, элдэв хог хэрэггүй.
5. Мөнгө дуудах нэг арга бий, та баян хүнээс мөнгөн дэвсгэрт гуйж аваад задлалгүй хадгал. Ялангуяа баян орны валют байвал бүр сайн.
6. Мөнгөн дэвсгэртүүдийг их, багаар нь ялгаж, түрийвчнийхээ өөр өөр тасалгаанд хийж занш
7. Мөнгийг өглөө, цэвэрхэн гараар тоолж сураарай.
8. Мөнгө олох чадвараа тогтмол сайжруул, төгөлдөржүүл. Мэргэжлийн хувьд, мөн хөрөнгийн бирж дээр мөнгө олох гээд хоёр чиглэлд өөрийгөө хөгжүүлж болно. Яагаад гэвэл мөнгө л мөнгийг “хийдэг”.
9. Олсон орлого, мөнгөө 100% гэж үзээд дараах байдлаар хуваарилж занш. Мөнгөнийхөө 50%-ийг сайн үйлст хандивла, 25%-ийг гэнэтийн зардалд зориулан цааш хадгална. Харин 10%-ийг тусламж хэрэгтэй байгаа хамаатан, төрөл садандаа зориул, ингээд үлдсэн 15%-ийг өөртөө зарцуулаарай.
10. Хамгийн гол нь өөртөө авах биш бусдад илүү өгөхөд суралц. Тэгсэн цагт л та 2 дахин ихийг олдог болно. Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.