Нийгэм
Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалтыг эсэргүүцэж, хэвлэл мэдээллийнхэн нэгдлээ

Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн, шалгагдаж байгаа сэтгүүлчид болон энэ хуулийг эсэргүүцэж байгаа хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд 15 байгууллага оролцжээ. Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалтад “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн нь сэтгүүлчдийн эрхийг зөрчиж, хэвлэлийн эрх чөлөөг хумьж байна гэж үзжээ.
Тиймээс энэ заалтыг авах саналыг хүргүүлж байгаа аж.
Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа энэ хуулиар 2 сая төгрөгөөр торгуулсан. Мөн олон жилийн өмнөх сонины материалыг үндэслэн сэтгүүлч мэдээлэл бичсэнийхээ төлөө Цэрэнжаргал сэтгүүлч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн. Аймгийн нэгэн сэтгүүлч Засаг даргаа хэтэрхий олон гадаадад аялж байна гэж шүүмжилжээ. 13 удаа явсныг нь 15 орчим гээд мэдээлснийхээ төлөө Зөрчлийн хуулиар торгуулсан гэх мэт.
Зөрчлийн хуулийн улмаас эрхтэн дархтнууд өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгож үзсэн гэжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.