Нийгэм
Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн устгал явагдаж дууслаа

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаа, хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын явуулсан судалгааг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аянг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран зохион байгуулж дууслаа. Нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.
Иймд иргэд та бүхэн ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж байгаа бөгөөд харъяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн ноходын талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.