Дэлхий дахинд
АНУ-ын сөнөөгч онгоцууд Аляскад ОХУ-ын бөмбөгдөгчдийг саатуулав
АНУ-ын сөнөөгч онгоцууд энэ долоо хоногт Аляскын олон улсын эзэмшлийн агаарт ОХУ-ын бөмбөгдөгч тэргүүтэй цэргийн дөрвөн онгоцыг саатуулсан талаар Умард Америкийн нисэх хүчний командлалаас мэдээлжээ. Оросын онгоцууд Аляскын эргээс дотогш 56 км нэвтэрсэн хэдий ч АНУ болон Канадын эзэмшилд ойртоогүй аж.
Америкийн талаас F-22 сөнөөгч онгоцууд хөөрч, Оросын хоёр СУ-35 сөнөөгчөөр хамгаалуулсан хоёр бөмбөгдөгч онгоц болон сэрэмжлүүлэх зорилготой нэг онгоцыг саатуулсан аж. Харин АНУ-ын сөнөөгч онгоцуудыг түлшний онгоц дагалдан явжээ.
Генерал Глен ВанХерк “Умард Америкийн нисэх хүчин Канад болон АНУ-д тулгарч болзошгүй аюул заналхийлэлд хариу үйлдэл үзүүлэхийн тулд амралтгүй ажилласаар байх болно. Ийнхүү шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд бид болзошгүй аюулыг эрт тогтоож, яаралтай таслан зогсоож чадаж байгаа нь энэ юм” хэмээн ярьжээ.
ОХУ-ын армийн онгоцууд сүүлийн саруудад Аляскын ойролцоо хэд хэдэн удаа үзэгдсэн билээ. Жишээлбэл, есдүгээр сард мөн хоёр сөнөөгч, хоёр бөмбөгдөгч онгоц Аляскын эргээс дотогш 93 км нэвтэрсэн. Мөн наймдугаар сард АНУ-ын F-22 сөнөөгч онгоцууд ОХУ-ын тэнгисийн эргүүлийн хоёр онгоц бүхий гурван салааг саатуулсан юм. Түүнээс гадна зургадугаар сард мөн хоёр ч удаа АНУ-ын сөнөөгч онгоцууд дээрхтэй ижил бөмбөгдөгч онгоцуудыг буцааж байсан аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ