Нийгэм
НСНХ-ны “Улаанбаатар–Сэтгүүлч 2018” цэнгүүн болж шилдэг сэтгүүлчдээ гадаадад аялах эрхээр шагналаа

Сэтгүүлзүйн салбарын отгон төрийн бус байгууллага болох Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны “Улаанбаатар Сэтгүүлч 2018” шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өндөрлөлөө. Уг цэнгүүнд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч асан М.Наранбаатар, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, “Ц.Балдорж” сангийн тэргүүн Б.Нонинтүшиг, НСНХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн, яруу найрагч Л.Ган-Очир, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаа, Нийслэлийн Залуучдын хөгжлийн дарга С.Сүх-Очир нарын зэрэг хүндэт зочид урилгаар оролцсон юм.
Байгуулагдаад жилийн ойтойгоо золгож буй энэ байгууллага сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, чадавхжуулах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулахаар зориод байгаа юм.
Эгнээндээ 350 гаруй сэтгүүлчдийг нэгтгэсэн уг байгууллагын анхны жилийн цэнгүүн “Сити таур”-т болж “BEST JOURNALIST 2018” шилдэг сэтгүүлчдээ шалгарууллаа.
Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны нэрэмжит “BEST JOURNALIST 2018” шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга, “Ulsturch.mn” сайтын сэтгүүлч З.Батхуяг, “Гранд” сэтгүүлийн эрхлэгч А.Ундрал, “101,7” радиогийн сэтгүүлч, редактор А.Алтанхүү, “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг нар шалгарч цом, гадаадад аялах нэг сая төгрөгийн эрхийн бичиг, “Амжилтын гараа академи”-д гадаад хэл сурах эрх, “Амар” амралт сувиллын газар 50 хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг гардан авлаа.
Мөн нийт оролцогчдын дунд сугалаа явуулж, азтай одтой сэтгүүлчийг тодруулахад Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны УЗ-ийн гишүүн, Хөдөлмөр сонины сэтгүүлч Т.Солонго шалгарч “Өөдлөх зөв зам” авто сургуульд сурах эрхийн бичиг, “Best of Mongolia” сэтгүүлийн сэтгүүлч С.Уранбаяр 250 мянган төгрөгийн үнэ бүхий гоо сайхны салонаар үйлчлүүлэх эрх зэргийг тус тус хожсон юм. Шилдгүүдэд баяр хүргэж, цаагдынх нь ажилд амжилт хүсье.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.